Author's P.O.V
2010.09~2011.03
Сөүлд ахин нэг намар айлчилжээ. Догдлол, хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагчдын цуваа сургуулийн зүг урссаар, нам гүм байсан гудамжууд навчны шаржигнах чимээ, хүүхдүүдийн инээлдэх дуунд амь орох шиг болж, дүлий дүмбэ оргин суудаг асан цайны газар, хүнсний мухлаг, барааны дэлгүүрүүдээр хүний хөл үл тасрана.
Энэ олон хүүхдийг сургуулийн зүг хөтлөх тэр хүсэл тэмүүлэл яг юунд оршиж байгаа бол?
Эрдэм ном, ээж аавын захиас, элбэрэлт багшийн сургааль?
Чанёолын хувьд энэ шалтгаан нь хэзээнээс ч юм нэг л хүнд байх болжээ. Үүнийгээ тэр өөрөө ч мэддэг байлаа. Хурдхан шиг уулзаад яриа өдөж инээлгэхсэн, татаж унамаар элэглэлүүдийг нь сонсохсон, адаглаад холоос ажиж үйл хөдлөл бүрийг нь ой тойндоо буулгахсан гэхээс байж ядна. Автобусанд тэнэг хүн шиг ганцаараа инээсээр ирэхдээ тэр сургууль руу дөхөхийн хэрээр зүрх нь цээжиндээ багтахгүй болохыг мэдэрдэг байв. Хацар нь халуу шатаж эхлэхэд арай гайгүй болгох гэж цонхоо нээгээд хажууд нь суух ахад зэмлүүлнэ.
Заримдаа тэр Бэкхёний хийх тоглоом шоглоомноос болж ичсэндээ зугтмаар санагдах ч хол байх бүхий л хугацаандаа "тэр юу хийж байгаа бол" гэх бодлоос өөрийгөө салгаж чаддаггүй байв. Бэкхён түүнд "болгоомжтой яваарай" гэж хэлсэн өдөр өрөөгөөр нь дүүрэн цоглог айзам эгшиглэж, өөр охиныг инээлгэж хацраас нь чимхэхийг харсан өдөр зүрх зүсэм гунигт аялгуу ойр орчмоор тардаг байлаа. Чанёолын өдөр хоногууд ингэж л өнгөрдөг ажээ.
Энэ жилээс тэдний анги жинхэнэ анги шиг анги болж хэсэг бүлэг болж хагаралдах нь багасав. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биенийгээ таньж мэдэн, бяцхан туршлага солилцож, өөр өөрсдийн шинэ ертөнцийг нээж, бас таарч тохирсон нь хамтдаа нэг галт тэргэнд сууна. Бага, дунд сургуулиас ялгаатай нь тэд гэнэн томоогүй жаалуудаас бага багаар өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болон төлөвшиж байв. Түүнд нь таарсан, таалагдсан нэгэнтэйгээ дотносож томчуудын хэлдгээр дугуй дугуйгаа олцгооно. Бэкхён, Чанёол, Лэе, Жунин, Кёнсүү нар одоо үй зайгүй найзууд болцгоожээ. Тэд хэн нь юунд дуртай, ямар тоглоомонд сайн эсвэл ямар авьяас чадвартай болохыг андалгүй мэднэ. Хичээлээ тараад аль дэлгүүрт орвол шинэхэн ирсэн загасан талх авч болохыг, аль зоогийн газар хамгийн амттай догбугги хийдгийг, аль тоглоомын газарт тэднийг адлаж хөөлгүй хонуулахыг, тэд бүгдийг нь мэднэ. Гагцхүү тэдний дунд үүссэн найзын гэх тодотголтой ч тэс ондоо мэдрэмжийг эзнээс нь өөр хэн ч үл гадарлана.
DU LIEST GERADE
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.