Baekhyun's P.O.V
2012.03.14
Үдээс өмнөх хичээл дуусч хонх жингэнэн дуугарахтай зэрэгцэн би ходоод минь хоол нэхэн хоржигнохыг сонсоод сүүлийн үед зуршил болсноороо Чанёолын ширээг зүглэлээ. Тэр ч хичээл номоо далд хийж намайг очихтой зэрэгцэн цүнхээ үүрэн босоод, бид ангиас гарах гэтэл хойноос Лэеийн дуу гарав.
- Хөөе хоёр оо! Өнөөдөр дахиад л хөдөлмөрийн багш дуудаа юу? Та хоёр байхгүй болохоор манай ширээнд өөр хүүхдүүд суугаад эхэлсэн.
Кёнсүү ч бас энэ удаад чимээгүй хоцорсонгүй,
- Багш та хоёроор яг юу хийлгээд ингэж олон хоног яваад байгаа юм бэ? Бид нар туслах уу? хэмээв.
- Зүгээр дээ, одоо нэг их юм үлдээгүй. Бид хоёр өөрсдөө дуусгачихна.
Би толгой сэгсрэн хариулсан ч Лэе зөрүүдлэн,
- Хамт явъя гэсээр босох гэтэл Жунин түүний гарнаас татаж суулгаад,
- Наад хоёроо зүгээр явуулаа, өөрсдөө чадна гэж байгаа биз дээ гэлээ.
Би Жунин руу талархан харахад тэр зүгээр л харцаа буруулчхав. Харин Чанёол хормойноос минь чангааж, бид сургуулийн агуулахын өрөө рүү чимээгүйхэн алхана.
Хөдөлмөрийн багш надад сайн байдгийг ашиглан, урдуур хойгуур нь гүйж байж түлхүүрийг нь авсан өрөө, өглөө бүр ээждээ долигонож, тэр ч бүү хэл улирлын дүнгээ өсгөнө гэсэн амлалт өгч байж Чанёолын хийлгэсэн хоёр хүний өдрийн хоол. Хоёулхнаа байх гэсэн хүсэл эрмэлзэл, хэврэгхэн харилцааныхаа төлөө гаргаж буй бидний хичээл зүтгэл байлаа.
- Худлаа ярихаас залхаж байна уу?
Агуулахын өрөөний шалан дээр хуучин хөшиг дэвсэж, өөд өөдөөсөө харж суугаад савтай хоолоо гаргах зуураа бодлогоширсон царайг минь харсан Чанёол надаас ийн асуув.
- Үгүй гэвэл худлаа ярьсан болох байх. Тэгэхээр хоёулаа ядаж Кёнсүү, Лэе хоёрт хэлсэн нь дээр юм шиг байна.
- Тэглээ гээд цаана нь ангийнхан, сургууль тэр чигтээ байна шүү дээ. Хаана ч явсан биеэ барих л хэрэгтэй болно.
Тэр тайван хэлэнгээ гарт минь савтай хоол, савх атгуулаад жижиг савтай цэвэр ус задлана.
- Гэхдээ би Жуниныг ерөөсөө ойлгохгүй юм. Бид хоёрт туслаад байгаа хэрнээ цаанаа л нэг хөндий болчихсон.
VOCÊ ESTÁ LENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.