Baekhyun's P.O.V
2015.10.25
- Бюн Бэкхён яг одоо гэртээ буцаад ор!
Би гэрийнхээ үүднээс унтлагын хувцас гэрийн углааштай, хэрвээ санаж байгаа бол Чанёол дээр очихдоо түүнийг багтаагаад авч ирэхээр төлөвлөж байсан том чемоданаа чирээд гарч явахад ээж араас ийн ориллоо.
- Орохгүй ээ, та хоёр надаас ичдэг биз дээ? Би Чанёолд амлачихсан. Гэрлэлтээ батлуулаад, сургуулиа төгсөхөөр нь хамт амьдрана гээд амлалт өгчихсөн. Та хоёр яасан ч зөвшөөрөхгүй гэж байгаа бол би ингээд явлаа.
- Тэнэг хог минь чи ядаж хувцас хунараа өмсөөч! Ингэж гараад хар шөнө хаачих гээд байгаа юм?
Өө за, энэ ээж намайг жинхэнээсээ явуулах нь л дээ! Аргаа бараад эцсийнхээ хөзрийг дэлгэж байгаа минь л энэ. Тэрнээс би ийм байдалтай хаачих вэ дээ? Ядаж байхад гадаа цас орчихсон болохоор яг хөлдөх нь ээ. Гэсэн ч сүүлийн боломж минь гэж бодоод шүд зуун эргэж хараад,
- Баяртай ааваа ээжээ, хүү чинь та хоёрынх байхаа болиод Пак Чанёолынх болохоор явлаа хэмээгээд урагш алхахад хойно ээжийн боож үхэхээ шахан үглэх сонсогдоно.
- Би тэр дэлдэн шар хүүг ингээд миний хүүг надаас хулгайлахыг нь мэдсэн бол гэрийнхээ босгыг хэзээ ч давуулахгүй байсан юм!
Би алхаад л байлаа. Салхи энгэр цээж нэвт сүлбэх шиг болж, гар, хөлийн үзүүр мэдээгээ алдах шахна. Орой Чанёол ээж аав хоёртой ярилцах гэж утасдахад ээж нүүр өгөлгүй тас загнаад салгачихсан болохоор нь орондоо орох гээд нүүр гараа угааж байсан хүн өмссөн ч юмгүй тэр чигтээ гараад явж байгаа минь энэ. Миний хайр ямар их зориг гаргаж залгасан билээ дээ. Гэтэл яаж чадаж байна аа?
Гэнэт гараас минь чемоданы бариул мултрах нь тэр. Эргээд хартал аав хөмсгөө зангидчихсан зогсож байлаа.
- Чи ээжийгээ хичнээн их гомдоож байгаагаа мэдэж байна уу? Тэр хүн гэр бүлээс чинь илүү үнэ цэнэтэй юм уу?
- Үгүй ээ, би өөрийнхөө төгс, бүрэн бүтэн гэр бүлийг бүтээхийг л хүсч байна. Учир нь Чанёолгүйгээр миний ирээдүй төсөөлөгдөхгүй байна ааваа.
- Та хоёрт энэ байтугай өчнөөн саад бэрхшээл тохиолдоно. Тэр үед ч гэсэн одоо байгаа сэтгэл чинь хувирахгүй гэдэгт итэлтэй байна уу?
Хэдий би ааваасаа сүрдэж байсан ч, өөрийн хэлсэн болчимгүй үгсийн төлөө айдас төрж байсан ч энэ асуултанд юу юунаас илүү итгэлтэй хариулна.
CITEȘTI
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.