42. Хамгаалагч сахиусан тэнгэр

235 39 6
                                    

Chanyeol's P.O.V

2019

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2019.06.09

- Чанёол! Ёолаа сэрээрэй! Чи хар дараад байна.

Хамаг биеийн хар хөлс цутган хоолой хатаж, толгой доторх минь багтахгүй задрах гэж байгаа аятай зовиурласаар би арай гэж нэг зүүднээсээ сэрлээ, арай л гэж. Өөрөө хичнээн оролдсон ч, зүүд гэдгийг нь мэдсээр байж, ердөө нүдээ нээх төдийд энэ бүх аймшиг замхарч алга болоод би хайртынхаа дэргэд сэрнэ гэдгийг далд ухамсар минь надад хэлээд байхад л би чадахгүй байгаадаа бачуурч байсан. Түүний минь хоолой миний нэрийг дуудах хүртэл.

- Бүх юм зүгээр дээ. Ердөө л нэг зүүд за юу.

Бэкхён намайг тэврээд нурууг минь илж өгөнгөө ийн тайвшруулж, урт амьсгаа аваад энгэрээс нь салах хүртэл чимээгүй байснаа,

- Юу зүүдэлсэн юм? Муухай зүүдийг хүнд ярьчихвал биелэхгүй, хайрдаа хэлчих гэв.

Эгээ л юмны учир мэдэхгүй жоохон хүүхэд тайтгаруулах аятай, гэхдээ нүд рүү нь харвал тэр муухай зүүдийг үргээж, юу ч биш хэвээр нь үүрд үлдээж чадна гэдэг нь маргаангүй гэж бодмоор тийм л итгэл төгс.

Би яг ам ангайх гэснээ больчихов. Ярьсан яриагүй зүгээр л зүүд шүү дээ. Хэрвээ би ярьчихвал түүний дотор ч бас нэг хэрэггүй зовинол хургаж, тоохгүй байя гэсэн ч яг над шиг зүгээр л зүүд хэмээн өөртөө дахин дахин шивнэх хэрэгтэй болно. Хэн ч ийм зүйлийг бодит амьдрал дээрээ тусгаж бодохгүй өнгөрдөггүй болохоор.

- Мартчихлаа. Санахгүй байна, юу зүүдэлснээ.

Түг таг хийн, үгээ урд хойно нь оруулж хэлсэн болчихоод би нүднээс нь дальдчин,

- Эгч сэрж үү, үгүй юу хараадхая гээд орноосоо бослоо.

Гэрийн шаахайгаа углаад хөлөө чирсээр өрөөнөөс гарахад гал тогооноос гарах шар буурцагны үнэр гэрээр дүүрэн үнэртэх ажээ.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now