Chanyeol's P.O.V
2019.11.28
Сэрүүлгийн дуу гурав дахь удаагаа хангинахад Бэкхён дахин нэг ухрааж орхиод энгэр лүү минь зүтгэв. Би ч хөлөө бэлхүүсэн дээгүүр нь давуулж, гараараа цээжийг нь ороогоод хоёр биенийхээ дунд зүү орох зайгүй болтол шахлаа. Ингээд тэврэхээр зөрүүлсэн гарны минь хооронд яг багтаад таардаг юм.
- Чамайг ингээд байхаар чинь би яаж босох болж байна аа?
Энгэрт минь наалдсан нэгэн нойрмог дуугаар ийн гомдоллоход халуун амьсгал нь цээж төөнөнө. Тэгээд би ч бас нүдээ аниастай чигтээ хариулав.
- Босохгүй л бай. Би ч гэсэн ингээд унтмаар байна.
- Мммнм
Бодвол болохгүйг нь мэдсээр байж л гэж байгаа бололтой, тэрүүхэн тэндээ толгой сэгсэрч, нялх хүүхэд шиг яраглахад нь би жинхэнээсээ явуулахгүй гэсэн шиг улам чанга тэвэрлээ. Эгээ л муурын зулзага аятай эрхлэлдэж хэвтсэн хэдэн минут чихэнд чийртэй хонхны дуугаар төгсгөл болж Бэкхён дуртай дургүй нэг юм орноосоо өндийлөө.
- Би босч өглөөний цай бэлдэж өгөх үү?
- Үгүй ээ чи унт. Шөнө охин уйлаад байсан биз дээ.
- Чи мэдсэн л юм байна шүү дээ.
- Чамайг түрүүлээд босчихоор чинь би буцаад унтчихсан.
- Ичдэггүй амьтан!
Намайг хажуудаа байсан дэрийг авч шидэхэд тэр яг хаалгаар гарч амжаад бултсандаа баясан инээх сонсогдоно. Тэгснээ толгойгоо буцааж цухуйлгаад,
- Хайраа өдөр ажил дээр хүрээд ир, гурвуулаа цуг хоолонд оръё тэгэх үү? гэв.
Би хоёр дахь боломжийг ашиглан яг нүүр лүү нь дэрээ шидэж, энэ удаад Бэкхён бултаж чадалгүй оногдов.
- Тэгье ээ, яваад очъё.
Түүнийг шоолсоор хариу хэлэхэд тэр жижигхэн нугасны хошуугаараа юу ч юм бувтанасаар хаалга хаамагц би хурдхан буцааж дуудлаа.
- Бэкхён!
- Яасан?
- Дэр аваад өг.
Өөдөөс нь малийтлаа инээхэд тэр ууртай царайлсаар орны хөлд унасан хоёр дэрийг над руу шидлээ. Би янзыг нь үзэх санаатай яг гарахынх нь алдад ахиад л дуудав.
- Бэкхён!
- Яав даа яав?
- Хайртай шүү.
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.