Chanyeol's P.O.V
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. 2012.02.25
Яг одоо толины тусгалд өөдөөс минь ширтэх хүнийг дүрсэлбэл, шөнөжин дэрэн дээрээ хөрвөөснөөс азарган тахианых шиг сөрдийчихсөн үс, сүүлийн гурван өдрийн турш арван хоёр хүрэхтэй үгүйтэй цаг унтсаны үр дүн болох доогуур нь хөх туяа татчихсан нүд, зүрхний хэт их ачааллаас болж улаа бутарсан хацартай хүү байлаа.
Арай ч дээ! Ийм авах юмгүй царайтай залуу биш шүү дээ би чинь. Энэ үсийг яах вэ? Гельдчих үү? Хэтэрхий хичээсэн харагдах юм болов уу?
Миний амьдралын хамгийн таашаалтай мөртлөө тарчлаантай далан хоёр цаг өнгөрсний дараа болзоондоо бэлдэхээр толинд хараад зогсож байгаа минь энэ. Биеийн тамирын хичээл дээр сунгалтын дасгал хийж байхад багш нуруун дээр дарчихаад гуч тоол гэхэд тэр гучин секунд ямар аймшигтай урт удаан өнгөрдөг билээ өнгөрсөн гурав хоног яг тэгэж л өнгөрлөө дөө.
Бүхний учир шалтгаан болзоот залууд маань л байгаа юм.
Тэвчээрийг минь шалгах гэж л амралтын өдөр болзоё гэснийг чинь мэдэлгүй л яахав дээ Бэкхёнаа. Тэгчихээд бас хичээлийн өдөр тухтай явж чадахгүй энээ тэрээ гээд байгаа юмаа. Эсвэл... үнэхээр л надтай өдөржин хамт байхыг хүссэн юм болов уу?
За мэдэхгүй ээ, мэдэхгүй бурхан минь гэж!
Яадаг ч байсан өөрийгөө аль чадахаараа тордож аваад Бэкхёний гэрийг зүглэлээ. Тэр надтай шууд цэнгэлдэх хүрээлэнд уулзъя гэсэн ч би зөрсөөр байгаад гэрийнх нь ойролцоох тоглоомын талбайд уулзахаар болсон юм. Хэдэн минутын өмнө ч болсон царайг нь харъя л даа энэ чинь.
Хавар болох дөхөөд ч тэр үү, амралтын өдрийн өглөө эрүүл мэнддээ анхаарч дасгал хийж, хүүхдээ эсвэл нохойгоо салхилуулж яваа хүмүүс зөндөө харагдана. Ойр орчмыг ажиглангаа сандралаа дарахын тулд гүнзгий амьсгаа авч, Бэкхёний ирэх зүг рүү аль болох харахгүй байхыг хичээх ч нүд минь үгэнд орохгүй тэр зүг рүү л гүйгээд байлаа. Тэгсэн хүлээсэн хүн маань ч гудамж уруудаад ирж явна. Гадуур хүрэмнийхээ энгэрийг задгайлж, гараа халаасандаа хийгээд гутлынхаа хоншоорыг ширтэж явах тэрээр ямар нэг инээдтэй юм л бодож буй бололтой жаргалтай нь аргагүй мишээнэ.
![](https://img.wattpad.com/cover/207139325-288-k924028.jpg)
ESTÁS LEYENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.