Baekhyun's P.O.V
2015.10.16
Би мэдэж байсан. Хайрлаж нандигнах ёстой цаг хугацаа гэдгийг. Хэдий удаан яваасай гэж хүссэн ч нэг л мэдэхэд нисээд өнгөрнө гэдгийг. Хайртайгаа хамт байсан хоёр сар хагас.
Бодолдоо л хүрч, зүүдэндээ л үнсэж чадах дахиад бүтэн жил байгаа гэж бодохоор хаа нэгтээ нь шигдэж, шингээд ч хамаагүй холдмооргүй санагдаж, хүзүүнд нь нүүрээ наагаад шуналтай амьсгалж зогссон сүүлийн мөчид би дотроо "Чанёолын цамцаа чи Бэкхён болмоор байна уу? Би чиний оронд цамц болоод үлдэж болохгүй юу?" хэмээн асууж зогссоноо санана.
Эмчлэх эм, вакцин гэж байхгүйгээр барахгүй цагаан эсүүдийг минь ямар ч ажиллагаагүй болгочихдог миний аз жаргалын вирус. Үнэхээр минийх гэж өмчлөхийг, албан ёсоор бие биедээ харъяалагддаг болохыг хүссэн.
Тиймдээ ч би буцаж ирсэн цагаасаа хойш эцэг эхийнхээ эсрэг амьдралынхаа хамгийн том дайныг эхлүүлээд байгаа юм. Дайн дэгдэх болсон шалтгаан тун энгийн. Тэд намайг Чанёолтой гэрлэлтээ батлуулахыг зөвшөөрөөгүй. Бодохоос дургүй хүрмээр нь жоохон хүүхэд чихрээр хуурч байгаа аятай Америкд байхдаа асуухад ирэхээр чинь Чанёолын аав ээжтэй бүгдээрээ ярилцъя гэчихээд одоо болохоор огт тийм юм яриагүй юм шиг загнах чинь муухай биз дээ? Тэгээд би тэднээс яагаад гэсэн асуултын хариуг өдөр бүр, царай царайгаа харах болгондоо нэхсээр өнөөдрийн энэ өдрийг хүрчээ. Яагаад болохгүй гэж? Анхнаасаа гэрлүүлэхгүй гэж бодсон бол яагаад үерхлийг минь, энэ хол явахыг минь зөвшөөрсөн юм?
Өглөө Чанёолтой ярихад надад сүртэй юм биш гэж хэлсэн ямар нэг шалтгаанаар нэг л дуу муутай байсан учраас би ч өдрийн турш бодол болж явсаар орой гэртээ ирэхдээ тийм ч сайхан ааштай байсангүй. Тэгээд аав ээж дээр очиж өнөөх л асуултаа тавихад, эхэндээ тойруулж бөөрөнхийлсөн хачин юм ярьдаг байснаа сүүлдээ надаас залхаад нүдэн балай, чихэн дүлий царайлж суудаг болсон хүмүүс харин өнөөдөр огт төсөөлөөгүй хариу хэлэх нь тэр.
- Шударга бус байна. Энэ чинь зүгээр л намайг эсэргүүцэх гэсэн шалтаг шиг сонсогдож байна.
Аав ээж хоёр өөдөөс минь хэлсэндээ бат зогсож байгаагаа илэрхийлэн төв царайлсан чигтээ харна. Тэгэхэд нь анх гэрлэлтээ батлуулахыг чинь зөвшөөрч чадахгүй гэж хэлэхэд нь ч төрөөгүй гомдол дотор минь хургах шиг болов. Үнэхээр анхандаа би тэдэнд огт уурлаж гомдоогүй, зүгээр л хугацаа хэрэгтэй гэж бодсон. Тэд минь намайг ойлгохыг хичээж байгаа, би л харин тавьтиргүй загнаад хэтэрхий яарчих шиг боллоо гэж. Гэтэл юу гэлээ гэнэ ээ? "Би чамайг үр удмыг минь залгах хүүхэд төрүүлж чадах хүнтэй л суулгана" гэсэн аавын үг зүгээр л намайг гарах гарцгүй болгох гэсэн шалтаг төдий санагдав.

YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.