27. Шуудан

295 51 12
                                    

Chanyeol's P.O.V

2012.04.15

Чамд намайг хармааргүй санагдах эсэх нь хамаагүй, би манддагаараа мандаж, гэрэл гэгээгээ цацруулдгаараа цацруулна хэмээн тавлаж байгаа аятай хурцаар тусах нарны гэрлээс зугтахын тулд хөшгөө завсар гаргахгүй хааж, хаалгаа түгжээд бүүдгэр жиндүүхэн өрөөндөө өөрийнхөө бодлоос өөр ханьгүй хоёр дахь хоногтой золголоо.

- Чи ч бас надад гомдоод ингэж их өвдсөн байх даа.

Хаяж, үрэгдэж, эвдрэх нь эвдэрч, хүнд өгөхийг нь өгч одоо хэдхэн ширхэг үлдээд, шүүгээний мухарт тоосонд дарагдан хэвтэж байсан тоглоомуудаа хайрцагнаас нь гаргаж орныхоо хөлд нэг нэгээр нь өрөнгөө би ийн хэлнэ.

Багадаа би аав ээжийнхээ авчирч өгсөн шинэ тоглоомноос учиргүй хурдан уйдчихдаг байж билээ. Эхний хэд хоног тэвэрч хонох нь холгүй байснаа удалгүй хаа хамаагүй газар орхиод, тэр нь хүн амьтны хөл гарт өртөн эвдэрч, эс бөгөөс хаана тавьснаа мэдэхгүй алга хийж орхидог тийм л хүүхэд байлаа. Эцэст нь түүнийхээ горыг амсаж байгаа нь энэ юм болов уу?

"Залхсан"

Санахгүйг хичээсэн ч зурагтсан пянз шиг дахин дахин тоглогдох энэ үг хичнээн дургүй хүрмээр ёрын юм бэ? Яг л лаа үлээхтэй адил өөртөө итгэх итгэл, бахархал, бардамнал бүгдийг чинь нүд цавчихын завдалгүй нэг мөсөн хийсгэж одно.

Яагаад намайг үл ойшоож байгаагийн шалтгаан "залхсан" болж таарсан. Тэгвэл яагаад надаас залхсан юм бол гэдэг асуулт үд хүртэл толгойд минь эргэлдэв. Хичээл орж байхад цаас шидэж анхаарал сарниулдаг, завсарлагаан болгоноор хажууд ирээд ам хуурайгүй чальчиж, тас тас хөхрөөд, цайны газар хүртэл элдэв тэнэг юм хийж хүн амьтны анхаарал татаад хоол идэх нөхцөлгүй болгодог хүн нь угтаа би биш Бэкхён шүү дээ. Гэтэл тэр яагаад?

Нэг асуултаа дахин дахин бодсон ч хариулт нь олддоггүй төөрөгдлийн хэлхээнд орчихоод байх хооронд хаалганы гаднаас ээж удаа дараа дуудаж, сүүлдээ тэсвэр алдан балбаж эхлэхэд би сая нэг ухаан оров.

- Юу болсон бэ ээж? Ганцаараа баймаар байна, битгий саад болоорой гэж гуйсан юм сан.

- Миний хүүд шуудан ирсэн байна.

Гартаа барьсан хүрэн бор хавтастайг надад атгуулахдаа ээжийн нүднээс гэрэл цацарч харагдана. Юу нь үл мэдэгдэх хавтсыг аваад буцан өрөө рүүгээ шургах гэтэл ээж хаалганы бариулаас барьж зогсоогоод,

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora