6. Хичээсэн

425 73 14
                                    

Chanyeol's P.O.V

2019.11.27

Төрсөн өдрийн цомхон үдэшлэг маань үргэлжилсээр. Тэдний авчирсан шил юмыг тойруулангаа бид өнгөрснөө дурсаж, бие биенийгээ шоолон хөхрөлдөж, хэзээ хамгийн сүүлд ийм хөгжилтэй байлаа гэж бодмоор, зогсож чадахгүй болтлоо инээлдэнэ. Сэтгэлд тавгүй бүхнийг мартуулж орхидог найз нөхөдтэй байх сайхан юм.

Тэгэж байтал гэнэт хүүхдийн өрөөнөөс охины уйлах дуу хадлаа. Яриандаа улайраад охиноо хүртэл мартаж орхиж. Би яаран гүйж охин дээрээ очиход халууцаад бүр улаа бутарчихжээ. Орноос нь зөөлөн авч тэврээд өрөөнөөс гарч ирэхэд манай хэд өөдөөс тосч, хошуу дэвсэн аргадна.

Шиүмин: Эвий минь гэж. Энэ амьтныг мартчихсан байна шүү дээ гэсээр охиныг минь авлаа.

Кёнсүү: Зөндөө том болчихжээ.

Лэе: Танихгүй хүнээс бишүүрхэхгүй байна шүү.

Шиүмин: Би ямар танихгүй хүн юм уу? Загалмайлсан эцэг нь сууж байхад.

Шиүмин ахын эхнэр: Үнэхээр хөөрхөн юм аа.

Шиүмин: Би хүүхэдтэй болъё гэж хэлээд л байгаа шүү. Чи л өөрөө цаг нь болоогүй гээд байгаа болохоос биш.

Жунин: Ахаа би нэг тэврэе тэгэх үү? Бурхан минь, яаж ийм бяцхан хүн байж болдог юм бэ?

Лэе: Бяцхан Бэкхён. Бэкхёнтой л улам адилхан болоод байна.

Охин маань ах эгч нарынхаа гарыг дамжаад огтхон ч уйлахгүй бүр нэг хамт байгаад дасчихсан хүмүүс шиг л байлаа. Кёнсүү чихнээсээ татан сунгаад, нүдээ бүлтийлгэн сармагчин шиг царайлахад Хёна түүнийг нь харчихаад ход ход хийн хөхрөнө. Хүмүүс инээлдэж байхад надад яагаад ч юм нэг л гуниг төрөөд явчихсанд би дулаахан уур амьсгалыг нь эвдэхгүй гэсэндээ тэднээс түрхэн холдов.

Цаг хэдийн арав болчихжээ. Би цонхны дэргэд зогсоод харанхуй тэнгэрийг ширтлээ. Сарны өмнүүр сааралтах үүлс нүүж, сар дөнгөж цухуйхтай болмогц бүдэгхэн гэгээ нь цасан дээр ойж орчныг гэрэлтүүлнэ. Магадгүй сарыг халхалж байсан үүлс миний зүрхэнд хуралдаж буй бололтой. Дотор минь бага багаар харанхуй нөмрөх шиг болж байв.

Хойно хөлийн чимээ гарахад би эргэн харвал Шиүмин ах зогсож байлаа.

- Яагаад босоод явчихав?

- Зүгээр л.

- Ганцаараа юм бодоод байлгүй бид нартай ярилц л даа. Юундаа гуниглаад байгаа юм?

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now