Chanyeol's P.O.V
2012.02.25
Бид хоёр тоглоомын төв доторх ажилчдын хувцас солих өрөөнд нууцаар ороод ирчихсэн, жижигхэн талбайд Бэкхён нааш цааш холхих бол би түүнийг дагуулан харж сууна.
- Ямар тэнэг юм бэ Чанёол? Улайм цайм тэгэж баригдчихаад намайг чирээд зугтахдаа яах вэ дээ?
- Мэдэхгүй ээ, тэгээд өөр яах байсан юм?
- Бид хоёр ямар нөхөртөө гардуулчихсан айлын авгай байгаа биш дээ. Зүгээр л үнэнээ хэлчихэж болох л байсан.
Бэкхён минь дээ, бүх зүйл тийм амархан байсан ч болоосой. Болдогсон бол чамтай хамт "би түүнийх" гэсэн бичигтэй хос цамц өмсөөд дэлхийг хөндлөн гулд туулах сан.
- Хүмүүс бидний болзож байгааг мэдвэл...
Би яг юу гэж үргэлжлүүлэхээ мэдсэнгүй. Харин тэр дэргэд минь ирж суугаад,
- Ёолаа чамайг анхнаасаа энэ зэргийн юманд бэлтгэлтэй байгаа болоод л зоригтой алхам хийсэн гэж бодсон юм сан гэлээ.
- Мэдээж. Хүмүүс надаас зайгаа барьж, харааж зүхсэн ч хамаа алга. Гэхдээ чамайг биш. Уучлаарай, би анхны болзоогоо сүйтгээд хаячих шиг боллоо, тийм үү?
Гунигтайхан инээмсэглэсээр хэлэхэд минь тэр,
- Үгүй ээ! Өдөр дуусах яагаа ч үгүй байна. Өлсөж байгаа биз дээ? Гарч юм олж идэцгээе хэмээгээд мөрөн дээр минь цохилоо.
Бид хоёр цэнгэлдэх хүрээлэн дотор байдаг Макдональдс орж бургер идчихээд гарч ирэхэд Бэкхён,
- Эндээ хүлээж байгаарай, ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд гүйгээд явчих нь тэр. Би хамт явъя гэх гэснээ аль хэдийн холдчихоор нь тэндээ хүлээхээр шийдэв.
Гурван минут, таван минут бараг арваад минут боллоо.
- Энэ хүн чинь нойлд уначихаагүй л байлтай. Яачихав аа?
Дахиад минут орчим хүлээсний эцэст би араас нь явья гэсэн ч яг аль ариун цэврийн өрөө явсныг нь мэдсэнгүй. Утас руу нь залгатал өөдөөс холбогдох боломжгүй гэдэг байгаа. Эхлээд Бэкхёний гүйсэн зүг рүү, дараа нь хоолны газар луу, тоглоомын төв, спорт заал бүгдийнх нь ариун цэврийн өрөөг нэгжсэн ч тэр алинд нь ч байсангүй. Эргээд түүний хүлээж бай гэсэн газар ирэх үед арга хэмжээ өндөрлөж бөөгнөрсөн олон гарах хаалга руу цувж байв. Хүмүүсийн дундуур зүтгэж яваад сүүлдээ олны хөлд туугдаж гарах хаалганы ойролцоо иртэл гэнэт түс тас хийх нүсэр чимээ гарч би цочсондоо чихээ даран нугдайв. Ойр хавьд замбараагүй байдал үүсч хажууханд байсан эгч нар,
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.