37. Хүлээсний эцэст

307 46 21
                                    

Baekhyun's P.O.V

2016.08.25

- Бэкхёнаа би чамд 3 минутын дотор Америкийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг бүгдийг нь үзүүлье.

- Нээрээ гэж үү? Яаж?

- Яаж гэдгийг нь чи удахгүй мэднэ ээ. Одоо явцгаая.

Ингээд би Америкд хоёр дахь удаагаа хөл тавьсан эхний өдрөө сүйт залуугийнхаа гараас хөтлөөд хаачхаа мэдэхгүй ч түүний хоёр алхсан газар гурав гишгэсээр араас нь дагалаа. Ер нь хэзээнээс ч юм энэ гараас атгаж байгаа цагт хаачих эсэх нь тийм ч сонин биш болчихсон билээ.

Анх ирэхэд тэр намайг ганцаараа тосч байсан бол энэ удаад хоёулаа болоод, миний оронд хайрттай минь унтаж байсан гэж бодохоор уур хөдлөм тэр нэгэн одоо Чанёолын нөгөө гарт хөтлөөтэй явна. Бид гурвын нэг нь алхаж, нөгөө нь шогшиж, би тэр хоёрын голоор хөлөө зөөсөөр ирсэн газар нь цэнгэлдэх хүрээлэн байв.

"6D Гайхамшиг" гэсэн самбарын доор уртаас урт дараалал үүсч, хамгийн хойно нь очиж зогсохдоо Чанёол санаа алдана.

- Хүн ихтэй байх чинь, удаан хүлээх хэрэг гарах нь.

- Хүлээж л байя, ямар хүлээж сураагүй юм биш.

Би хээв нэг хэлж орхисоныхоо дараа л хэсэгхэн хугацаанд Чанёолын гаргасан царайны хувирлыг хараад амаа барив. Хийсэн алдаагаа засах гэсэндээ би хурдхан шиг араас нь залгуулан,

- Би чиний царайг харж л байвал хэдэн цагаар зогссон ч чадна гэлээ.

- Худалч!

- Үнээн! Ганцхан зургийг чинь хараад суухаараа би шөнө болсныг ч анзаардаггүй байсан юм.

Миний хэлсэн үгэнд инээдээ барьж ядах тэрээр гаднаа итгээгүй царайлан худлаа дээгүүр харахыг нь мэдсэн ч би мэдээгүй дүр эсгээд л өнгөрөв. Биднийг иймээ тиймээ юм ярьж, бие биедээ эрхэлж байх зуур дараалал ч төвөггүй урагшилж, орох нэлээд дөхсөн хойно Чанёол,

- Эндээ түр зогсож байгаарай. Би Бэкхёнийг... бишээ, нохойгоо хүнд захичихаад ирье гээд явлаа.

Танил биш олны дунд ганцаараа зогссон арван минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд би багахан сандарч, Чанёолыг буцаж ирэхэд хурдхан шиг зүүгдэж аваад дотогш орлоо. Бид тасалбараа үзүүлж ажилтны өгсөн заавраар Америкийн хамгийн үзэсгэлэнт газруудаар аялуулах шидэт бүхээгт орж суугаад, тас харанхуйд хэсэг хүлээв. Гэнэт л доороос минь агаар үлээж, хөл газраас хөндийрөхөд цээжинд огшоод ирсэн мэдрэмжээс болж хамаг бие чангарна. Үүнийг минь мэдрэх шиг Чанёол гараа нуруугаар минь оруулан тэвэрч,

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now