Chanyeol's P.O.V
2019.12.05
- Аав нь буруу юм хийчихсэн үү Хёна? Яагаад тийм тэнэг юм хэлж байгаа юм бол оо?
Охин минь урд нь өрсөн тоглоомуудыг нэг нэгээр нь барьж үзэж, амандаа үмхэлж, гаргаж ирээд хооронд нь мөргөлдүүлж байснаа нэрийг нь дуудахыг сонсоод над руу харж нүдээ жартайлган инээнэ.
- Удахгүй миний охин аавтайгаа яриад зөвлөгөө өгдөг болох байх даа, тийм ээ?
Өчигдөр гэдэг өдөр огт төлөвлөөгүй маргаан, магадгүй маргаан гэхээсээ миний уурандаа ямар ч шүүлтүүргүй урсгасан үгс, ойлгох нь битгий хэл бүрэн гүйцэд сонсоогүй Бэкхёний тайлбаруудаар өндөрлөж, юун нөгөө тас тэврэлдээд унтах, орны голд бүтэн хүн багтах зайтай шөнийг барсан билээ. Хамгийн гол нь тийм байдалд хүргэсэн хүн нь тэр биш би гэдэгт л учир байгаа юм. Хайртай хүнийхээ хэлснийг шар мэдээний сэтгүүлчийнхээс илүүд үзээгүй атлаа "Чамд өөрөөсөө илүү итгэдэг гэдгийг минь яаж ингэж ашиглаж чадав аа?" гэх чинь үнэндээ ямар ч утгагүй хэрэг. Тэгэхэд толгойд минь орж ирэх ёстой байсан энэ бодол хэзээ хойно хэлдэгээ хэлээд, сэвтүүлэх учиргүй сэтгэл шархалдагаа шархалсны дараа тохуурхаж байгаа аятай чихэнд цуурайтаад байх нь дургүй хүрмээр.
Шөнө унтахгүй хөрвөөгөөд л байсан, одоо ажил дээрээ юу бодож суудаг юм бол доо.
Өглөө гарахдаа хөнжлийг минь дээшлүүлээд духан дээр үнсэхэд нь би сэрүүн байсан ч, дотор минь байсан уур уцаарын оронд гэмших сэтгэл дүүрээд ирсэн ч хаалга зөөлөн нээгдэж, эргээд хаагдах хүртэл би нүдээ нээгээгүй юм. Ядаж болгоомжтой яваарай гээд хэлчихсэн бол жаахан ч гэсэн тайтгарах байсан болов уу?
- Аавтай нь яаж эвлэрэх вэ Хёна? Гоё хоол хийж өгөх үү? За тэгье, миний охин аавдаа туслаад уйлахгүй байна шүү, ойлгосон уу?
***
Хайруулын тавганд мах шаржигнаж, болсон будаа уур савсуулан сэвсийж байх үед үүдэнд хонх дуугарч би хурдхан очиж хаалгаа тайлаад,
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.