Chanyeol' P.O.V
2019.11.27
- Залгана, залгахгүй... залгана, залгахгүй... залгана, залгахгүй...
- Арай ч дээ! Өглөөнөөс хойш залгадаггүй юм аа гэхэд ганц зурвас биччихэж болдоггүй л юм байх даа. Хангалттай, Бюн Бэкхён ингээд дуусгая!
Би уурандаа хагас цаг шахуу барьж суусан утсаа буйдан руу шидэж орхив. Утсанд минь өчнөөн л дуудлага, зурвас ирнэ. Даанч тэд нар нь хүссэн хүнээс биш болохоор дэмий найдлага төрүүлэхээс цаашгүй.
"New message!"
Охиныхоо өрөө рүү явж байтал утасны дуу ийн цангинахад би бушуухан шиг буцан гүйж очоод дэлгэцийг нь нээж үзлээ.
"Сайн уу? Хайрт найз Чанёолдоо төрсөн өдрийн мэнд хүргэе!"
Ахиад л! Түрүүнээс хойш зөндөө хууртсан байж яагаад найдлага тавьж урам хугарахаа болихгүй байгаа юм бол?
Уур хүрсэндээ болоод золтой л төрсөн өдрийн мэнд хүргэсэн найз руугаа "хөгийн новш" гээд биччихсэнгүй.
Хариу бичиж байх хооронд цээжинд хурсан гомдол голыг минь зурна.
Ердөө ганцхан өгүүлбэр, хамаагүй ээ ганцхан үг байхад сэтгэл амрах гээд байна Бэкхёнаа!
Ядаж байхад охин маань унтчихсан болохоор өөрийгөө сатааруулах ч юм байхгүй дэмий сууж байтал хаалганы хонх дуугарав. Би ч бондгос хийн босч юу юугүй урсах дөхсөн нулимсаа шувтраад, түрүүнээс хойш гурав дахаа халааж буй хоолоо шалгачихаад хаалга руу зүглэлээ. Арван секундын өмнө гомдол дүүрэн шархирч байсан зүрх минь одоо догдолсондоо хурдан хурдан цохилох ч би аль болох тоомжиргүй царай гаргахыг хичээн түгжээгээ мулталтал өөдөөс,
- ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!! гэсээр дотны найзууд маань шаар, цэцэг, бялуу гээд баахан юм барьчихсан зогсож байх нь тэр.
Би ч гайхсандаа хэсэг хөдөлгөөнгүй зогсож байснаа Жуниныг жижигхэн төрсөн өдрийн бүрээ үлээхэд ухаан орж бүгдтэй нь тэврэлдсээр гэртээ угтлаа. Саяхан л чимээ аниргүй дүнхийж байсан гэрт маань бөөн дуу шуу орж жавар хургасан өрөөнд гал асаах шиг л болов.
- Бэкхён ажлаасаа арай ирээгүй л байна. Охин унтчихсан би ч бүр хийх юмаа олж ядаж байлаа шүү. Гэхдээ та нарыг ирнэ гэж ёстой санасангүй гэхэд Шиүмин ах,
- Өө Бэкхён над руу бараг долоо хоногийн өмнөөс ярьсан байх аа. Өнөөдөр бол утасны цэнэг дуустал залгалаа. Та нар цугласан юм уу, хэзээ очих гэж байна л гэнэ, би өглөө гомдоочихсон хурдан очоод уйдаахгүй байж байгаарай л гэнэ, бялуу авахаа мартваа л гэнэ. Даанч ажлын өдөр болохоор бүгдийнх нь ажил тарахыг хүлээсээр байгаад оройтчихлоо.
ESTÁS LEYENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.