Baekhyun's P.O.V
2019.11.27
Гэрээс гараад яаран сандран машинд суухдаа би өөртөө сүүлчийн удаа гэж шивнэж байлаа. Энэ ажлын ард л гарчихвал ахиж хэзээ ч тэднийгээ ийм байдалтай үлдээхгүй.
- Яана аа би арай хэтрүүлчихээгүй байгаа? Ядаж охиноо үнсээд гардаг байж уу? Уучлаарай, аав нь орой ирээд та хоёрынхоо гомдлыг тайлах болохоор хүлээж байгаарай.
Өөрөө өөртэйгөө ярьж явсаар гэрлэн дохион дээр зогсоод цаг харвал үйлдвэрээс захирлын хэлсэн шинэ загваруудыг аваад хуралдаа амжиж очиход надад яг арван таван минут үлджээ.
- За алив ээ ногоон гэрэл минь асаач дээ!
Шар гэрэл асав уу үгүй юу хаазаа тултал гишгэхээр завдаж байснаа, санаа тавихыг нь үл тоогоод байхад л араас "яаралгүй болгоомжтой яваарай!" гэсээр үлдсэн түүний үг санаанд ороод больчихлоо.
Тэгээд ч би нэг их олигтой жолооч биш. Машины урд хайрцгаар дүүрэн торгуулийн хуудас. Чанёол харчихаас нь өмнө нэг газар нуухгүй бол шар, ногоон, улаан гурван өнгө ялгахад тийм хэцүү байна уу? гээд л эхлэнэ дээ.
Ер нь "дүрэм зөрччихөөд цагдаагаас мултрах од" гэж байдаг байдаг бол минийх аль эрт харваад алга болсон байх. Жолооны ард суусан түүх минь анхнаасаа л их хөгтэй эхэлсэн. Адал явдалтай ч гэх юм уу?
Аравдугаар анги төгссөн зун аав ээж маань гурав хоног амралтанд явах болсон юм. Тэгэхдээ намайг аваад явна гээд болдоггүй.
Бодоод үз дээ! Зун хичээл амарчихсан, намайг харж цагдах хэн ч байхгүй гэртээ ганцаараа үлдэж болно. Ахлах сургуулийн юм үзээгүй бацаанд бол алдаж болохгүй боломж гэж тэрийг л хэлэх байх. Тэгээд бусад үед ганц нэг өдөр хичээл таслахыг юман чинээ тоодоггүй байсан хүн чинь зуны сургалтанд бүртгүүлчихсэн, чухам л тасалж болохгүй, явсан ч би та хоёрт садаа болохоос цаашгүй гэж гүрийсээр байгаад үлдэхээр болсон юм~~~
Baekhyun's P.O.V
2010.06.28
- Бэкхён миний хүү орой үдэш болгоомжтой байна шүү! Гэртээ эртхэн ирж байгаарай.
- За ээжээ.
- Ахад чинь чамайг ганцаараа үлдэж байгаа гээд хэлчихсэн. Зав гарвал ирнэ гэж байна лээ. Гэхдээ ажилтай хүн байнга чам руу гүйгээд байж чадахгүй байх. Тэгэхээр чи өөрөө л...
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.