9. Тайвшруулагч

406 58 18
                                    

Chanyeol's P.O.V

2011.05.10-2011.06.28

Хэзээ ч төсөөлөөгүй хүн хаалганд чихээ наагаад зогсож байгааг мэдэлгүй хойшоо савж унатал нь түлхээд хаячихсан тэр өдрөөс хойш яагаад ч юм Бэкхён бид хоёр илүү олон цагийг хамт өнгөрөөх болсон билээ. Хичээл тараад, нөгөө хэдээсээ салаад ч тэр, байнга л цугтаа явна. Их муухай юм бодсоноо мэдэж байгаа ч тэрэнд шалгалтууд дээр арыг нь даах хүн хэрэг болов уу ч гэж бодож үзсэн. Зүгээр л, хэтэрхий жаргалтай, итгэмээргүй сайхан санагдаад.

Гэхдээ хичээл амарсны дараа ч бид хоёр өдөр болгон шахуу уулзаж байлаа. Заримдаа би тэднийхээр зочлох бол заримдаа Бэкхён манайд ирээд бид хоёр кино үзэж, юу ч юм тоглоно. Харин намайг хөгжмөө тоглож суухад тэр хаалганы гаднаас юм уу, хааяа ганцаараа үед дэргэд суугаад сонсдог байв. Чи гэртээ харихгүй юм уу гэж асуухаар гэрт очоод хийх юм байхгүй л гэдэг юм. Чамтай хамт баймаар байна мэтийн хариу горьдож байсан би багахан санаа алдаад өнгөрөх ч үнэндээ Бэкхён хажууд байхад гуниглах зав гардаггүй билээ.

Дандаа хэлхэлдчихсэн явж байдаг найзуудыг хараад би энэ хоёр бие биенээсээ залхдаггүй юм байх даа гэж боддог байв. Гэтэл түүнтэй байх цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч би ахиад жаахан байж болохгүй л байхдаа гэсэн харуусал тээсээр үлдэнэ.

Бороогүй, бараг салхи ч үгүй зуны халуун өдрүүд үргэлжилж би нэг орой хоолоо идчихээд аяга тавгаа угаан зогсож байлаа.

Бэкхён одоо юу хийж байгаа бол? Оройн хоолоо идсэн болов уу? Ямар хоол идсэн бол?

Ар араасаа хөврөн орж ирэх асуултууд дунд гиюүрч байтал гадаа хаалга нүдэх чимээ гарав. Очихын хооронд бүр байж ядаж байгаа аятай балбана.

- Одоохон тайллаа!

Миний дуунаар үл мэдэх этгээд хаалга цохихоо больж энэ орой болсон хойно хэн болохыг гайхсаар би хаалгаа тайлав. Гэтэл үүдэнд маань Бэкхён цахилгаан нь задрах шахсан нэг цүнх барьж, буруу зөрүү товчилсон нимгэн цамц өмссөний нэг тал нь өмдөн дотроо, нөгөөх нь гадуур нь унжчихсан байх бөгөөд хар хөлс нь цувсан амьтан зогсож байв. Тэгснээ,

- Чанёол би танайд амьдарч болох уу? Би өрөөнд чинь чамтай цуг байчихъя тэгэх үү? гэх нь тэр.

Би ер нь сонссон зүйлдээ эргэлзээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ энэ удаад үнэхээр чихэндээ итгэсэнгүй, нүдээ байдгаар нь бүлтийлгэн зогсож байтал Бэкхён хүлээж цөхсөн бололтой, над руу цүнхээ шидээд хажуугаар сүн хийтэл зөрлөө. Болоогүй гуталтай чигтээ туучиж явснаа эргэж харан үдээс нь тайлаатай хоёр пүүзээ тайлж өшиглөөд, хэн юу түчигнээд байна хэмээн гайхсандаа унтлагын хувцастайгаа зогсох аав ээж хоёрын урд бөхийв.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now