Chanyeol's P.O.V2018.10.05
Студид дуу бичээд суухаараа би заримдаа цаг хугацаа, орон зайн баримжаагаа алдаж орхидог байлаа. Тэгээд хэн нэгэн намайг дуудах юм уу, утас авахаас өөр аргагүй болтол дахин дахин чарлах үед сая нэг юм сандлаасаа ховхорно.
Бусдаасаа нэг их ялгарах юмгүй компьютерийнхоо урд хадагдаж суусан бас нэг өдөр, гэнэт утас минь хамгийн чангаараа бархирч би цочсондоо гараа зүрхэндээ аван ёолов. Дуудлага ирэх аяны оронд Бэкхёний "Чанёолаа нөхөр чинь залгаж байна! Пак Чанёол миний дуудлагыг авахгүй бол гэртээ очоод яриатай шүү! Хайраа утсаа аваарай!" гэх чангаас чанга хоолой жижигхэн өрөөний хананд ойж хэнгэрэг хагалах дөхнө. Инээх хэцүү, байх хэцүү болсон би хурдхан ногоон товчлуур дээр дараад утсаа чихэндээ наалаа.
- Ашгүй миний сэдсэн арга амжилттай болжээ. Ингээд нэг залгахад утсаа авч болдог л юм байна шүү дээ хайраа.
- Зүрх муутай нөхөртэй гэдгээ мэдсээр байж чи арай хэрцгий байгаа юм биш үү? Би золтой л... нөгөө ертөнцийн хаалга татчихсангүй.
- Дэргэд чинь байж ямар царай гаргасныг чинь харах байсан юм.
Ичих ч үгүй ингэж хэлчихээд хорлонтой гэгч нь инээх энэ жижигхэн чөтгөрийг нэг сайн болгож тавихсан. Даанч хайртай болохоор яаж ч чадахгүй юм даа.
- Та гуай их далчиганаж байна аа?
- За хайраа тоглож л байна шүү дээ. Ажил нь дуусах болж байна уу? Үгүй ээ ер нь би хэнээс, юу л асуугаад байна даа. Ажлаа хурдан дуусгаад гараад ирээ, би очиж явна.
- Ирж байна аа? Чи ахиад л жолоо барьж байхдаа утсаар яриад яваа юм уу?
- Намайг болиулъя гэвэл хурдан гарч ир. Би чамайг олж хартлаа утсаа таслахгүй шүү.
Миний амьдрал нэг иймэрхүү. Энэ хүний атганд багтаад ч байгаа юм шиг, заримдаа алган дээр нь бөмбөрөөд ч байгаа юм шиг, бүр хааяа өөрөө бөмбөрүүлээд ч байгаа юм шиг.
ESTÁS LEYENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.