Chanyeol's P.O.V
2012.02.09
Жаахан хүү байхдаа би хурдхан шиг л том хүн болохыг хүсдэг байж билээ. Хэнээр ч юугаа ч заалгахгүй хүчтэй, бяр чадалтай эр хүн болохыг хүсдэг байлаа. Хүмүүс миний үгийг анхааралтай сонсдог, хүслийг минь хүндэтгэж, шийдвэрийг минь дагадаг байгаасай гэж.
Шийдвэр
Одоо харин энэ үгийг бодохоос ч дургүй хүрнэ. Магадгүй том болохын хамгийн хэцүү зүйл нь энэ байх. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү том, илүү хариуцлагатай, магадгүй ирээдүйд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадах уу, үгүй юу гэдгийг тодорхойлох тийм л сонголтууд толгой дээр чинь буудаг болохоор.
Сар гарны өмнө би боломж байгаа дээр шийдэмгий байх минь яав даа гэж толгойтой үсээ зулгаах шахан харамсаж байсан. Гэтэл одоо, өнөөх алдарч одсон боломж, алга болохоо дөхсөн итгэл найдвар ахиад над дээр ирчихээд байхад миний байж байгаа царай.
"Пак Чанёол... чи ч хулчгар амьтан юм даа."
Өнөөдрийг хүртэл хийсэн зүйл минь ердөө л оролдлого төдий. Сэтгэлийнхээ өнцөг булан бүрээс, байдаг эр зоригоо шавхан байж өмнө нь очсон мөртлөө царайг нь хараад л айдас, эргэлзээ минь намайг ялан дийлж хэлэх үг хоолой дээр гацаж орхино. Ерөөсөө л нэг хөлд минь айдас нэртэй дөнгө зүүгдчихээд урагшаа гишгэх гэж оролдох бүрт хойш нь чангаагаад болсонгүй.
Маргааш, яг маргааш сэтгэлээ илчлэнэ гэж явсаар байтал насныхаа тооноос олон хоногийг ардаа үдчихжээ. Заримдаа зүгээр л бүхнийг зөнд нь орхиод хол явмаар санагдах ч чадахгүй гэдгээ сайн мэднэ.
Бодолдоо автан суусаар байтал нэг мэдсэн багш даалгавар өгөөд давтлага дууссаныг зарлаж, би тэр даруй бас нэг шалтаг олоод ангиас түрүүлэн гарч явтал сургуулиас гарахын алдад Сэжинтэй улаан нүүрээрээ таарчихав. Ер нь бол ингэж тааралдахгүйг хичээн, аль болох холуур тойрч явсан хэрэг л дээ. Надаас болоод Сэжин өөрийгөө гаргуунд гаргачихсан бол яана гэх бодол сүүдэр шиг дагасаар байгаа болохоор тэр.
Хажуугаар нь сэтгэлээ илчлэхэд саад болсон бас нэг шалтгаан. Эзнийг нь холдохыг амдаж байсан хулгайч аятай салсан сураг сонсов уу үгүй юу гүйж ирээд наалдах чинь шал утгагүй биз дээ? Тэгээд л Бэкхёнд ч, өөртөө ч бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй гэж сэтгэлээ тайтгаруулна.
Сэжин надтай мэнд мэдээд автобусны буудал хүртэл хамт алхах уу гэж асуув. Би ч татгалзаж чадалгүй толгой дохиж, бид сургуулийн хашаанаас гараад аажуухан алхана. Хэсэг чимээгүй явсны дараа Сэжин,
ВЫ ЧИТАЕТЕ
The Story of My Sweetie pie (Completed)
ФанфикПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.