Chanyeol's P.O.V
2012.04.12
Түм түчигнэж бум бужигнасан дөрөв дүгээр сар. Нар илүү эрт мандаж, тэнгэрт саран авхай од мичидтэйгээ түгэх цаг улам богиноссоор. Зарим нэг нь унтах цаг нь багасаж буйд гоморхон хичээлийн цагаар ширээ дэрлэж хэвтэх бол зарим хэсэг нь унтах, идэх алийг нь ч үл хайхран хичээл номдоо шамдана. Харин над шиг хурдхан шиг л өглөө болж түүнтэйгээ уулзахын түйс болдог хүнд энэ баярлууштай зүйл байлаа.
Бусдаасаа нэг их ялгарахааргүй, гэрээсээ яаран гарч автобусны буудал дээр Бэкхёнтой уулзаад сургууль руу хамтдаа явсан тэр өдөр математикийн багш хичээлээ дуусгаад гарахынхаа өмнө улирал дундын шалгалтын материал тарааж өгснөөр анир чимээгүй ноёрхож байсан анги зөгийн үүр шиг бужигнаж эхлэв. Бүгд л хэн хамгийн өндөр оноо авсан, миний алдсаныг зөв бодсон хүн байна уу хэмээн бяцхан эрэл хайгуул хийж арай дөнгүүр бодсон бололтой нэгнийхээ шалгалтын материал дээр бөөгнөрнө. Би ч бусдаас юугаараа дутахав, хэн нэгэн ирээд хэд авсныг минь шалгааж гарахаас өмнө хэлэхийг хүсэхгүй байгаа дүнтэй цаасаа аваад чимээгүйхэн ширээнээсээ босож Бэкхён дээр очлоо. Бодсон бодлогуудаа эхнээс нь анхааралтай гэгч нь гүйлгэж, тэгээд цаасны доод буланд байх оноогоо хараад багахан инээвхийлэх түүнийг хараад мөрөн дээгүүр нь толгойгоо давуулж,
- Хөөх! Хоёулаа адилхан оноо авчээ гэвэл тэр гайхан харж,
- Юу гэнэ ээ? Алив материалаа өг дөө хэмээв.
Би гартаа байсан цаасыг түүнд сунгаж Бэкхён хэсэг хугацаанд нухацтай харж байснаа царай нь барайн,
- Чи тэнэг юм уу? Юунд баярлаад байгаа юм? гэх нь тэр.
Огт байж боломгүй юм болсон аятай ийн асуусных нь учрыг би л лав гаргасангүй. "Айн?" хэмээн гөлийж зогссоны минь хариуд тэр өөдөөс цочтол хашгирах нь тэр.
- Хэзээ байхдаа!
- Цочих гэж.
Надтай адил цочсон хүүхдүүд бүгд наашаа эргэж харснаа Бэкхёний уурласан харцнаас бултах хэдий ч юу болох нь вэ хэмээн хэрэгт дурлахаа больсонгүй.
- Хэзээ байхдаа наян оноо чамд санаа амар инээж суух хэмжээний хангалттай санагддаг болчихоов?
Дахиж бусдын анхаарлыг татахгүй гэсэндээ тэр урагшаа харсан чигтээ зөвхөн надад сонсогдох төдий аяархан шивнэсэн ч хоолойных нь гүнд цухалдсан өнгө тодорно.

YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.