40. Шунал

263 45 39
                                    

Baekhyun's P.O.V

2018

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

2018.10.21

Ажлын ширээ, хуриман дээрээ найзуудтайгаа хамт авхуулсан жаазтай зураг, урдхан талд нь хэвтэх ноорог зурсан хэдэн хуулиастай цааснууд, түүний дэргэд яг одоо миний хөмсөгнийхөө голд зураас тодруулан байж ширтэх хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосуудад зориулсан гарын авлага. Би үүнийг зөөврийн компьютерийн цүнхэн доторх, угтаа хулганыхаа суурийг хийдэг нарийн тасалгаанд байсныг олсон юм.

Энэ долоо хоногийн сүүлч гэхэд гурав дах удаагаа. Тэр гурав дах удаагаа энэ сэдвийг дахин сөхөх оролдлого хийж байгаа нь энэ.

Өрөнд орох нь эмнэлэгт очихтой адил хүн бүрийн амьдралдаа заавал туулдаг туршлагуудыг нэг байх. Гэхдээ бүхэл бүтэн хүний өрөнд орно гэдэг тоглоом биш ажээ. Эхлээд аав ээждээ, дараа нь нөхөртөө. Үүнийг үнэхээр өр гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй ч энэ асуудал өдөр болгон ирэх банкны нэхэмжлэл шиг л толгой өвтгөнө. Эцэст нь заавал тулах ёстой зүйл гэдэг нь ойлгомжтой бол аль болох эртхэн учраа олох нь дээр гэж үзсэн учраас би өнөөх гарын авлагыг хаанаас олсон тэр газраа буцааж хийгээд гэртээ ирсэн даруйдаа хоолны ширээний ард намайг хүлээж суусан нөхрийнхөө урд гаргаж тавьлаа.

- Эхлээд хоолоо идчих, тэгээд ярилцъя.

- Зүгээр дээ, би юм идчихсэн.

- Тэгвэл яах гэж надаар хоол хийлгэсэн юм бэ?

- Би чамд хий гэж хэлээгүй шүү дээ.

Сандлын түшлэг налж суугаад намайг орж ирэхийг мэдсэн атлаа хүрээгүй шахам хоол руугаа гөлөрсөн хэвээр байх тэр, ямар ч оройн мэнд, эсвэл санасан гэдгээ илэрхийлэх үнсэлтгүйгээр надаас хэрүүл гуйх аятай хүйтэн хөндий үгс.

Би нэг санаа алдаад түүний өөдөөс харж суухаар сандал татахад модон хөл нь шалтай үрэлцэн чийхрах чимээ бүр ч дотор эвгүйцүүлнэ.

The Story of My Sweetie pie (Completed)Onde histórias criam vida. Descubra agora