Chanyeol's P.O.V
2012.04.13
- Сонгоны ном, даалгавар хийсэн дэвтрээ авсан. Өөр юу хэрэгтэй билээ?
Гэрээс сургууль хүрэх замд хоёр дахь удаагаа замын хажуугийн вандан сандал дээр цүнхээ тавиад, дотор нь байгаа бүхнийг нэг нэгээр нь гарган уудлаж байгаа минь энэ. Надад байх ёстой ямар нэг юм, зүгээр ч үгүй чухал нандин эд орхигдчихсон юм шиг санагдаад болж өгсөнгүй.
- Аан! Би өдрийн хоолоо аваагүй юм байна.
Үгүй ээ, хөдөлмөрийн багшид архивын өрөөг нь зүй бусаар ашиглаж байгаагаа мэдэгдэж, Бэкхён түлхүүрээ хураалгасанаас хойш би өдрийн хоол авчирахаа больсон шүү дээ.
Би гаргаж тавьсан эд агуурсаа буцааж цүнхлээд толгойноосоо эхлэн тэмтэрч үзлээ. Нүд, чих, хамар, ам минь байрандаа байна. Өглөө нүүрээ угаасан, дүрэмт хувцасаа бүрэн өмссөн, зүрх цохилдогоороо цохилж, хэвийн амьсгалаад явж байгаагаас үзвэл таван цул минь байрандаа байхад яалтчгүй нэг юм дутуу санагдаад байгаа нь хачирхаж гайхмаар, бодох тусам бүр цухал төрүүлэм.
Арай ч тийм мэдрэлгүй юм гэж юу байх вэ дээ гэж бодсон ч би хэлээ унжуулсан нохойны хэлбэртэй бор углаашаа тайлж гутал өмссөн эсэхээ шалган хөл рүүгээ харав. Өмдний шуун доороос ноднин намар ээжийн авч өгсөн хөх эмжээртэй цагаан пүүз цухуйна.
Тэгвэл яагаад ийм мэдрэмж төрөөд байдаг билээ?
Үнэн хэрэгтээ би хариуг нь мэдэхийн дээдээр мэдэж байлаа. Хар өглөөгүүр хамаг эрч хүч унтраагаад хаячихсан гайтай зурвасаас л энэ бүх тухгүй байдал үүсч байгаа юм.
-Өнөөдөр хамт явж чадахгүй нь.
Өчигдөр унтахынхаа өмнө Бэкхён руу зурвас явуулах эсэхдээ эргэлзэж эргэлзэж, "сайхан амраарай" гэж бичсэнийхээ хариуг хүлээж цөхөөд нэг мэдэхэд давсанд яваад өгсөн билээ. Харин өглөө сэрсэн даруйдаа утсаа нээн үзээд баярлаж догдлон байж уншсан зурвас урмыг минь юу ч үгүй хугалж орхисон юм.
Чухал шалтгаантай болоод л ингэж байгаа байх хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч сэтгэлийн мухарт гомдлын мөр хургачихаад биеийн минь нэг хэсэг алга болчихсон аятай энэ дутуу, хоосон мэдрэмж түүнээс болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ ийн тэнэглэж яваа хэрэг.
Хайгаад олоогүй чухал нандин эд цүнхэнд эсвэл гэрт минь биш очих газарт бий гэдэгт бат итгэлтэй болсныхоо дараа би энэ хүртэлх замдаа дэмий үрсэн хугацаагаа нөхөхөөр хөлийн хурдаар жирийлгэлээ.
ŞİMDİ OKUDUĞUN
The Story of My Sweetie pie (Completed)
Hayran KurguПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.