10. Тэнцүү

375 59 14
                                    

Chanyeol's P.O.V

2011.06.29

Үд болтол нам унтаад сэрэхдээ би орон дээрээ ганцаараа байв. Хаалттай хөшигний завсраар нар аль хэдийн дээр хөөрсөн нь мэдэгдэж, хүзүү хүртэл татаж чигжсэн хөнжилнөөс болоод бага зэрэг хөлөрчээ. Нүдээ нухалсаар өрөөнөөсөө гарч, гал тогоонд орж ирэхэд Бэкхён ширээний ард суугаад утсаараа юу ч юм оролдож байв. Намайг хараад нүд нь сэргэж өөдөөс далчийтлаа инээхэд нь би ч хариу инээв.

- Ашгүй сэрчихсэн үү? Ямар их унтдаг юм бэ? Үс чинь өрвийчихөөд чи яг долоон настай хүүхэд шиг харагдаж байна.

- Метр наятай долоон настан байсан бол би геннисийн номонд бичигдэх байлаа Бэкхёнаа.

- За за нэг их онгирч гэнэ. Одоо өглөөнийхөө цайг уу. Ээж чинь бэлдэж өгчихөөд явсан. Би ээжтэй чинь зөндөө юм ярьсан. Хичээл сургууль, найзууд, ангийнхан гээд л. Эгч намайг магтаад бид хоёрт мөнгө үлдээсэн. Танай ээжээс өөр намайг магтах хүн байхгүй юм даа.

- Чи тийм эрт сэрсэн юм уу?

- Тийм ээ, чамайг үүрээр зүүдэндээ яриад байхаар чинь сэрчихсэн.

Би амандаа хийж байсан хоолондоо хахаж орхив. Бэкхён нуруун дээр цохисоор надад аягалж өгсөн усыг уучихаад би юу зүүдэлснээ санах гэж хичээлээ.

Юу ч байхгүй. Хов хоосон, санах юм юу ч алга. Новш гэж! Болох болохгүй юм чалччихсан байх вий дээ.

Би ер нь зүүдэндээ ярьдагаа мэднэ л дээ. Ээж хэлсэн юм чинь. Гэхдээ Бэкхёнтой унтахдаа ярина гэж ёстой санасангүй.

- Би...би зүүдэндээ юу гэсэн гэж?

- Би нойрмог байсан болохоор нэг бүрчлэн сонсоогүй л дээ. Гэхдээ тэр дундаас өөрийнхөө нэрийг олж сонсох их сонин байсан шүү.

- Битгий худлаа яриад бай.

- Үнээн! Бэкхёнаа намайг уучлаарай. Намайг битгий орхиорой гээд л, тиймэрхүү төрлийн. Юу гээч, үнэнийг хэлэхэд надаас өөр хүн байсан бол энэ үнэхээр буруу ойлголт төрүүлэхээр сонсогдож байсан.

Арай ч дээ! Үгүй байлгүй дээ. Эсвэл энэ далчигар зүгээр л надаар тоглож байгаа юм болов уу?

Би шүлсээ гүд хийтэл залгисаар түүний царайнаас ямар нэг тоглоом хийсэн шинж хайсан ч нүдээ цавчлахгүй нухацтай төрх л үзэгдэнэ.

- Чи бас нүдээ хагас аниатай унтдаг юм байна лээ. Ингээд.

Нүд нь тэр чигтээ анигдчихаад миний унтаж байгааг дуурайх аядаж байх хооронд нь би хурдхан шиг угаалгын өрөө рүү зугтаж амжлаа.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now