Baekhyun's P.O.V2012.11.15
Бие даалтаа хийхээр төлөвлөсөн өдрийнх нь хагасыг хий дэмий үрж бусниулсныхаа хариуд Жунин бид хоёр Кёнсүүгийнхаас хөөгдөөд, Жунин утасныхаа жагсаалтыг гүйлгэсээр амралтын өдрийн өглөө өөрт нь шар тайлах шөл хийж өгөх хэмжээний талтай хэн нэгэн охиныг хайж, харин би ойр ойрхон дэлгэцийг нь асааж харсаар байгаад цэнэг нь дуусах дөхсөн утсаа үргэлжлүүлэн ширтэхээр тоглоомын талбай зүглэлээ.
Арван хувь... утасны цэнэг яг арван хувь болох хүртэл л хүлээе.
Сагсны талбайд дунд сургуулийн бололтой нэг хөвгүүн ганцаараа сэлгүүцнэ. Төд удалгүй бөмбөгтэй нэг хүү ирж, тэр хоёрыг тоглох зуур хөвгүүд нэг хоёроороо цуварсаар долоо наймуулаа боллоо.
"Хорин хувь"
Бодвол ангидаа даалгавраа хийчихсэн, эсвэл маргааш яг хийнэ энээ тэрээ гэж ээждээ молиго үмхүүлж дөнгөсөн сэргэлэн бацаанууд л байгаа байх даа.
- Ахынхаа араас орох нь дээ.
"Арван найман хувь"
Дунд нь овоо зоригтой довтолдог, гоол сайн хийдэг нэг хүү байна. Бусдаасаа өсгөлүүн ч биетэй юм. Бодож амжаагүй байтал багтаа ахиад нэг оноо авлаа.
- Чанёолын араас орох нь дээ.
"Арван таван хувь"
- Жоохон тэвчээртэй байж чадахгүй нь уу Бюн Бэкхён! Ойр ойрхон шалгаад байхаар чинь цэнэг улам л хурдан дуусна шүү дээ!
Өөрөө өөртэйгөө ярьж суутал нөгөө жаалууд дээр дахиад нэг нэмэгдэж, сондгой тоотой болоод хэсэг ярилцаж байснаа намайг тоглох уу? гэнэ.
Бацаануудтай тоглоод арай л доошоо орсон хэрэг болох уу? Ойрд тоглоогүй ганц нэг шидчихдэг ч юм бил үү?
Тоглоё гэж шийдээд яг босохоор завдтал гарт утасны чичиргээ мэдрэгдэх нь тэр.
- Өө, ах нь чухал ажилтай болчихлоо. Миний дүү нар энэ байрны 27 тоотод Ду Кёнсүү гэж нэг хийх юмаа олж ядсан ажилгүй нөхөр бий. Тэдний хаалгыг тогш. Цаадах чинь уухайн тас зөвшөөрнө.
ŞİMDİ OKUDUĞUN
The Story of My Sweetie pie (Completed)
Hayran KurguПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.