Baekhyun's P.O.V
2012.04.15
- Тэнэг, тэнэг, тэнэг!Хүйтэн шалан дээр хаалга налж суугаад тэнэг гэж хэлэх тоолондоо, дагзанд хөндүүр ортол толгойгоо цохисон ч миний хэлсэн шилний хэлтэрхий шиг үгс түүний зүрхэнд хэрхэн зоогдож, гэсэн ч тэр шантралгүй өөрт нь захирагдахгүй урсах нулимсаа үл тоон байж дахин надаас гуйсан нь, сүүлчийнх гэдгийг нь мэдсээр байж тэр итгэл найдварыг нь юу ч үгүй дэвсэлж орхиход түүний гаргасан царай өчүүхэн ч бүдгэрсэнгүй.
- Би яаж чадав аа? Хичнээн өөрөөсөө түлхэх ёстой байсан ч гэсэн тэгэж хэлэхдээ яахав дээ? Муу тэнэг толгой...
Хэтэрхий удаан уйлснаас болж эхэр татахын хажуугаар бодох тусам зүрх улам хүчтэй базалж, сүүлдээ амьсгаа авах бүрт цээж хөндүүрлэнэ.
- Ёооё энэ нулимс одоо больчихож болдоггүй юм байх даа?
Эхх...эхххнн...
Би хэзээ ингэж уйлж байлаа даа?
Эхх..хххн
Ёохх.
- Бэкхёнаа!
Гэнэт хаалганы цаанаас ээжийн дуудах сонсогдов. Би хариуд нь хоолойгоо засаад аль болох хэвийн дуу гаргахыг хичээлээ.
- Яасан бэ ээж?
- Чанёол ирсэн. Чамтай уулзъя гэнэ.
Юу? Энэ тэнэг хүүхэд чинь одоо намайг нэг нүдээрээ ч тоож харах ёсгүй байтал яах гээд хүрээд ирэв ээ?
Би түүнтэй уулзахаар гэрээсээ гарахдаа хардаг зуршлаараа ч тэр үү ухас хийн босоод толь руу гүйлээ. Ямар л олиг байв гэж. Яаж ийм байдалтай нүдэнд нь харагдах вэ дээ?
- Бюн Бэкхён галзуураа юу? Ямар ч царайтай байсан чи одоо түүнтэй уулзаж болохгүй.
Гэхдээ яг одоо гүйж очоод энгэрт нь шигдээд уучлалт гуймаар байна. Гарнаас нь атгаад миний буруу гэж хэлмээр байна. Тэр дахиад л хаалгаа цоожлоод ганцаараа уйлсан болов уу? Гэхдээ надад тэгэхгүй гэж амласан шүү дээ. Ядаж царайг нь харчих юм сан.
Баруун, зүүн мөрөн дээр минь сахиусан тэнгэр, эрлэгийн элч хоёр суучихаад хоорондоо тэмцэлдэж гарав. Эцэст нь...
- Ээж, намайг уулзахгүй гэж байна гээд хэлчих ээ.
***
Өчигдөр оройжин арьсаа улайж хорстол хүйтэн жин тавьсан тулдаа нүд тэгтлээ бүлцийсэнгүй. Харин тойроод мэдэгдэм улайж нулимсандаа түлэгдсэн аньсага тос түрхэхэд аюултай их хорсоно. Ийм байдалтай өөрийгөө харахад л Чанёолгүйгээр амьдралаа цааш үргэлжлүүлнэ гэдэг дэндүү аймшигтай санагдах ажээ. Гэвч би тэсэх ёстой. Энэ л миний хувьд түүний төлөө хийж чадах хамгийн зөв сонголт.

VOCÊ ESTÁ LENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.