Epilogue

323 41 36
                                    

Chanyeol's P.O.V

2019.12.31

Нар аль хэдийн жаргасан ч газрыг тэр чигт нь хучсан гялтганах цасан орчныг ер бусын гэрэл гэгээгээр дүүргэнэ. Гудамж талбайд зассан гацуур модон дээр янз бүрийн хэлбэр дүрстэй өлгөдөг тоглоомууд өнгө өнгийн гэрлэн чимэглэлүүдтэй хорших нь нүд гялбам.

Хаа сайгүй анивчих гэрэлд яг одоо газар тэнгэрээс илүүтэй гялалзаж байх шиг, дөрвөн улирлын хамгийн өнгөлөг нь зун биш өвөл гээд хэлчихэд худлаа ярьсан болохооргүй санагдана.

Энэ өдөр айл болгон халуун ам бүлээрээ суугаад оргилуун дарс, цангис жимстэй хамт аз жаргалын жирс хийм амтыг тамшаалж суугаа биз. Тэр дундаас байс гээд л үүдэнд нь нэг машин зогсож гэрийн эзэд ирсэн зочдоо халуун дотноор угтаж авах, хүн нэмэгдэж ирээд хаалга онгойлгох бүрт гэрээс савсах уур улам зузаарах тэр байшин бол манайх, бүр тодруулбал Чанёол, Бэкхён хоёрынх гэдэг айл.

Бидний хувьд найз нөхдөөрөө, бөөндөө бүр багтаж шингэхгүй ийм олуулаа зул сар тэмдэглэж буй анхны тохиолдол энэ.

Багтаж шингэхгүй гэхдээ би хэтрүүлээгүй юм шүү. Үнэхээр л бидний баяр баясал байшингаас сагаж халиад хөршүүдийн маань ханыг нэвт сүлбэж байв.

Шиүмин: Чанёолаа чиний дуунууд моодноос ер гарахгүй юм аа. Оны эхэнд цацагдсан дуунуудыг чинь хүмүүс одоо хүртэл радиогоор захиалдаг юм билээ.

Бэкхён: Ахаа хэний нөхөр билээ дээ? Ярих юм бол би энэ хүнийг чинь сургуульд нь бүртгүүлсэн юм шүү!

Ийн хэлээд, хэлсэндээ нүүр бардам харцаа өргөх хайрт минь хичнээн эгдүүтэй харагдсан гээч?

Жунин: Өөрөө тэгэж явуулчихаад залгасангүй гээд надад ирж уурладаг байсан биз дээ чи!

Бэкхён: Үгүй ээ, чам дээр гомдоллож очсоноо нэг л санахгүй байх чинь.

Бэкхён нүдээ жартайлган эрүүгээ нухалсаар хэлэхэд өнөөх нь суудлаасаа өндийж ирээд л өөрийгөө өмөөрнө.

Жунин: Ямар ичдэггүй муу худалч... Кёнсүү чи хэл дээ! Энэний яаж алингаа алдаад ирдэг байсныг.

Жуниныг ийн сүржигнэхэд дэргэд минь суух Лей амандаа бувтнах шиг болов.

- Хүний мууд дуртай гэж.

Жунин: Сонсогдоод байна Жан Ишин!

Кёнсүү: Алингаа алдах тухай ярьвал чи ч илүү гарна уу гэхээс нэг их дутсан юм бол байхгүй байх аа.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now