1. Дулаахан мэдрэмж

644 78 11
                                    

Author's P.O.V

2009.05.01

Компьютер тоглоомын газар дунд сургуулийн бололтой хэдэн хөвгүүн хоёр эгнээ компьютер эзлээд суучихсан тоглоом эд өрнөж байлаа. Жижигхэн подволын өрөөнд тэдний дуу цуурайтаж, бие биерүүгээ орилж, хашхичиж, юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй, ёстой л ана мана үзэлцэнэ.

- Хөөе Бэк чи хаана яваад байгаа юм бэ? Мань чинь энд яг хусууллаа!

- Хүн өөрөө энд үхэх гэж байхад! Аргалж бай, би энэ хэдийн учрыг олчихоод очлоо.

- Гялзаарай хөгшөөн!

- За одоохон. Аааа... Үгүй ээ новш гэж, би үхчихлээ. Ёстой нээрээ! Юу вэ? Ха..Хайппи вирус гэнэ үү? Энэ одоо хэн бэ?

- Хэн ч байсан өнгөрсөн, манайх хожигдчихлоо.

- Арай ч дээ! Энэ одоо юун танихгүй нөхөр гарч ирээд хамаг юм бусниулаад хаячихав аа?

- Хожигдчихоод элдэв шалтаг тоочиж олон юм ярих гэж байгаа юм биш биз дээ S-T-R-O-N-G B-A-E-K?

Хожигдсондоо шаралхан дотор нь бачуурч ядаж байхад дайсны талын эгнээнээс өөрийнх нь нэрийг албаар үсэг бүрээр нь салган тод гэгч нь дуудахыг сонсоод Бэкхёний уур дүрс хийх шиг болж суудлаасаа өндийлөө.

- Хэн шалтаг тоочсон юм? Энэ муу чинь өөрөө хэн болчихоод хүний нэрийг ёжилж дуудаад байгаа юм бэ?

Яг урд талынх нь ширээний ард сууж байсан хүү сүртэй гэгч нь босч ирэхэд Чанёол толгой өргөн түүнийг харлаа.

Түрүүнээс хойш дуу нь хадаж том том дуугараад байсан хүү бодсоноос нь хамаагүй жижигхэн биетэй тэгээд болоогүй өөрөөс нь жоохон хүүхэд шиг харагдаж байсанд Чанёолын инээд хүрэх шиг болов.

- Чи анзаараагүй юм уу? Би тоглоом дөнгөж талдаа орж байх үед энд сууж байсан хүүхэдтэй солигдож орж ирсэн.

- Үгүй ээ, та нар сэлгээ хийж байна гэж хэлээгүй шүү дээ! Тэгээд ч анхнаасаа сэлгээ хийнэ гэж яриагүй байж яагаад асуух ч үгүй хүнээ сольчихож байгаа юм? Энэ чинь шударга бус байна!

- Чи шалтаг тоочоод л байна даа.

- Үгүй ээ, энэ чинь шалтаг биш шалтгаан. Чамайг орж ирэхээс өмнө манайх илт давуу ялж байсан.

Бэкхёний үгийг найзууд нь өлгөн авч, Чанёолын багийнхан өөрийнхөө хүнийг өмөөрч маргалдсаар тоглоомын газарт ахиад л эмх замбараагүй юм болж эхлэв. Байдал эвгүйтэж байгааг анзаарсан босс ах зодоон нүдээн болохоос өмнө хөвгүүдийг хөөж гаргахаар бостол хөөрхий муу подволынх нь хаалга салаад уначихав уу гэлтэй тас хийтэл савагдаж дотор байсан бүгд цочсондоо эргэж харвал нүүр нь улаа бутарч, үс нь сэгсийсэн охин зогсож байв.

The Story of My Sweetie pie (Completed)Onde histórias criam vida. Descubra agora