16. Зүүд л байх

312 51 12
                                    

Baekhyun's P.O.V

2012.01.05~

Дөнгөж саяхан л ам булаалдан шаагиж, зогсохоо мэдэхгүй инээлдэж байсан хүүхдүүд бүгд дуугаа хураагаад өрөөн дэхь уур амьсгал нэг л хүнд оргих ажээ. Энэ нь хожигдсон хүн бүр үг дуугүй шийтгэлээ биелүүлсэн байхад үргэлж хэлсэн амандаа хүрдэг, шударга үнэнч Пак Чанёол чадахгүй гээд тас гүрийгээд зогсчихсоноос л болсон хэрэг.

Хүүхдүүдийн харц эхлээд Сэжин тэр хоёр дээр, дараа нь над дээр тусахад хүний урманд тоосон шинжгүй, "зүгээрээ жинхэнээсээ үнсэлцсэн ч би яах ч үгүй" ухааны юм бодоод сууж байсан би хэнэггүй бодол минь хоолой даваад амаар гарахын даваан дээр хэлээ хазаж амжив.

Дөнгөн данган цусыг нь тогтоосон шархыг ядаж аних хүртэл нь хөндөж болохгүй биз дээ?

Найз охин руугаа харахад таамаглаж байсанчлан тэр үйлдэл бүрийг минь алдалгүй ажиглаж байсан болж таараад, надтай харц тулгарсан даруй доторхийг минь ухаж төнхөөд эхлэв.

Гэхдээ яах вэ Сэжинаа? Чиний хайж байгаа харамлаж, хардах сэтгэл надад өчүүхэн ч төрөхгүй байхад ингэж харахгүй байж болохгүй юу? Ингэлээ гээд чи гэмшлээс өөр юу ч олохгүй.

Сэжинээс хурдхан шиг нүүр буруулаад Чанёол руу харахад тэр хоёр гараа байдгаар нь зангидах бөгөөд гүрээний судас нь тодорч, цээж нь түнхэлзээд жинхэнээсээ уурласан харагдана.

Сура: Энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ.

Чанёол: Өө тэгэлгүй л яахав. Найзынхаа найз охиныг нүдэн дээр нь үнсэх мэдээж хөгжилтэй байна байх.

Сура: Үнс гээгүй л байгаа биз дээ. Зүгээр л...

Чанёол: Нэг их ялгараад байх юм байхгүй. Чи тоглоом тоотой нь дээр гэж мэдэх үү? Ийм юм бичиж байхдаа юу бодож байсан юм?

Чанёол улам цухалдаж Сура руу орилж эхлэхэд тэднийг чимээгүй ажиглаж байсан хүүхдүүд дундаас Кёнсүү босч ирэн голоор нь оров.

Кёнсүү: Хөөе хөөе, тэглээ гээд битгий Сура руу дайраад бай Чанёол. Бүгдээрээ анхнаасаа л Сэжиний тухайд ярилцах хэрэгтэй байж. Ганцхан чи биш, хөвгүүд дундаас хэн нь ч таарсан эвгүй байдалд орох байсан тийм биз дээ?

Кёнсүү Сэжин рүү нэг, над руу нэг дохисоор Чанёолд хандан хэлэхэд өнөөх нь толгойгоо аяархан дохилоо.

Кёнсүү: Тийм болохоор хүний мууд дуртай новшнууд шиг аашлаад байлгүй өөр шийтгэл бодож олцгооё.

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora