15. Шийтгэл

328 54 9
                                    

Baekhyun's P.O.V

2012.01.05

Цаг агаар үгээр хэлэмгүй сайхан байлаа. Яг л бидэнд зориулсан бурхны бэлэг шиг. "Та нар сайн хичээсэн. Тиймээс би та нарт хичээл ном, шалгалт шүүлэг, дарамт болох юм юу л байна бүхнийг мартаад хүүхэд насныхаа дурсамжийн хуудсанд өнгө будаг нэмэх нэг өдрийг бэлэглэж байна" гэх шиг.

Бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрээс хурцаар гэрэлтэх нарны цацрагууд цасан дээр ойн бүжиж, газраар нэг алмазан шигтгээ асгачихаа юу гэлтэй нүд гялбуулна.

Тэнгэр лүү хараад гараа алдлан зогсож байтал хэн нэгэн хажуугаар зөрөхдөө гарыг минь цохиод,

- Нарны тос түрхсэн үү? Хэтэрхий их гэрэлтэй байна, шилээ зүү хэмээн захиргаадсан аястай дуугарав.

- Ийм үзэсгэлэн гоог харахгүй хар шилээр нүдээ халхлаад явж байх хэрэг үү?

Уруу газар урагшилж өгөхгүй гулгах цанаа арай хийн тогтоогоод над руу харж зогсоход нь ийн асуутал Чанёол өөдөөс нүдээ бүлтийлгээд,

- Хэнийг? гэв.

- Нарыг, бас энэ байгаль дэлхийг!

Би таатай нь аргагүй урт амьсгаа авангаа хариулахад тэр над руу хялалзсаар,

- Хараа чинь мууддаг юм байгаа биз дээ тэнэгээ! гэчихээд цаашаа яваад өглөө.

- Энэ одоо яачихаад байгаа юм бол оо? Түрүүнээс хойш л яасан нь мэдэгдэхгүй хүнд уурлаад байж гэнэ.

Би араас нь үглэчихээд Сэжинийг авахаар дотогш орлоо. Намайг гарахад л тэндхийн нэг ажилтантай цуг өөртөө таарах цана хайж байсан, тэндээ зогсож байв.

- Олдох нь уу?

Дэргэд нь очоод асуухад тэр толгой сэгсрээд,

- Том хүнийх нь уртдаад, хүүхдийн цана нь богинодоод байна. Би чинь яачихсан ч өндөртэй хүн юм бэ дээ? хэмээн санаа алдана.

- Сэжинаа хоёулаа зүгээр л чаргаар гулгачихья л даа тэгэх үү?

- Үгүй ээ хоёулхнаа чаргатай болохоор чинь бусадтайгаа нийлж тоглож чадахгүй шүү дээ. Та ангийнхантайгаа зугаалгаар явж байж надтай л байгаад байхаар чинь онцгүй. Эсвэл би энэ хавиараа байж байя, та нөгөө хэдтэйгээ...

- Битгий сонин юм яриад бай! Эгчээ энгийн цананаасаа хамгийн богинохон гэснийг нь аваад өгөөч.

Түүний үгийг таслан ширүүхэн хэлээд ажилтны гараас цанаа авч Сэжинтэй зэрэгцүүлэн босоогоор нь барьж үзлээ. Өөрийнх нь өндрөөс гуч гаран сантиметр өндөр гэхээр мэргэжлийн цаначид л өмсдөг хэмжээ. Одоо яая гэхэв.

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora