32. Буруу ойлголтууд

323 54 49
                                    

Chanyeol's P.O.V

2012.11.27

"Энэ дэлхийд философийн шинжлэх ухаанаас илүү толгой гашилгасан, бодохгүй байж болохгүй бодоод л байх тусам илүү олон хариулт гарч ирээд байдаг зовлонтой юм байхгүй."

Би үүнийг аавдаа хэзээ ч ухарч няцахааргүй итгэлтэй хэлж байсан юм. Гэхдээ одоо үгээ буцааж авлаа. Энэ дэлхийд байтугай орчлон, ертөнц, галактикт Бюн Бэкхёноос илүү толгойны өвчин гэж байхгүй, үгүй ээ бүр байх ямар ч боломжгүй!

Учир шалтгааныг нь олох гэж би бүх дурсамжуудаа ухаж төнхсөөр, түүнийг намайг орхих хэмжээний гомдоосон байж болох ямар нэгэн сэжүүр хайж, үнэн рүү дөхөхгүй ч худлаас хамгийн хол зайтай хувилбар нь "би охинд үнсүүлсэн" болж таарсан учраас сүүлдээ бодол маань жаргалтай хосуудыг салгахын тулд аль нэг рүү нь эвлүүлэг хийсэн зураг явуулдаг хэн нэгэн гуравдагч этгээдтэй Солонгос драмууд руу хальж эхлэв.

Больж үзье! Бэкхёний сэтгэл санааг судлахад үнэндээ л оюуны чадамж маань хүрэлцэхгүй юм байна. Ядаж байхад дотор давчдаад гүйцэд амьсгаа авч чадахгүй байгаа болохоор хүчилтөрөгчийн дутагдалд ороод одоо тархи яг заадсаараа салж унах нь байна.

Ингээд бодохоор байж болох хамгийн өндөр магадлалтай нь болж үлдсэн сүүлийн нэг шалтгаан намайг шар махтай минь хатаана.

Түүний зүрх сэтгэлд надаас илүү гарах хэн нэгэн орж ирлээ гэж үү?

Энэ асуулт тархинд минь харваж орж ирсэн даруй түүний захиа хүртэл "сүүлчийн хүслийг чинь биелүүллээ, ингээд хагацъя даа хайрт минь" гэсэн утгатай юм шиг санагдах нь тэр.

Хэрвээ тийм бол ядаж яагаад надад өнөө өглөөг хүртэл бидний хайр хэзээ ч хувиршгүй гэдэгт итгүүлсээр байсныг мэдэх эрхтэй гэж бодсондоо би айж хулчийлгүй шуудхан асуухаар шийдлээ~~~

Baekhyun's P.O.V

2012.11.27

- Хохь чинь! Хүнд муу санахаар ингэдэг юм.

- Кёнсүү яа гуйж байна шүү дээ. Чи зүгээр л залгаад бэлгээ задлаад үзчихсэн үү гээд асуугаад өгчих л дөө, тэгэх үү?

- Хөөе ичдэггүй амьтан минь. Чи одоо яаж надаас юм гуйж чадаж байна аа? Чиний явуулсан тэнэг бацаанууд түрүүний хагас сайнд хүртэл ирж надад лай болсон.

Кёнсүү яаж тэр хэргийн эзэн намайг гэдгийг мэдсэнийг мэдэхгүй ч Жунин өнөөдөр өглөөнөөс орой хүртэл цонхгүй хичээлтэй байдаг болохоор өөрийнхөө хийсэн эргүүтэлтийн төлөө тусламж гуйх хүн түүнээс өөр байхгүй. Тэгээд л сургуулийнх нь коридороор гөлөг шиг дагаж яваа минь энэ.

The Story of My Sweetie pie (Completed)Wo Geschichten leben. Entdecke jetzt