41. Пуужингийн хөдөлгүүр

262 48 11
                                    


Chanyeol's P.O.V

Даваа гарагийн өглөө унтлагын өрөөнд сэрүүлэгний дуу хангинаж би нойроо харамласандаа унтрааж хаячихаад буцаад хэвтэв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Даваа гарагийн өглөө унтлагын өрөөнд сэрүүлэгний дуу хангинаж би нойроо харамласандаа унтрааж хаячихаад буцаад хэвтэв. Хаашаа ч юм гүйгээд явчихсан дэрээ хайж тэмтэчсээр, газар уначихсан байсныг нь авч толгой тавьмагц өдөн дэрэнд шигдэж, доош харж хэвтсэн би нүүрээ таатайяа шөргөөнө. Сарнисан зүүдний хэсгүүд энд тэндээ орон тоглогдож нэг л мэдэхэд буцаад зүүрмэглэж байснаа гэнэт цочин сэрлээ.

- Бэкхён! Босоорой! Би хоцрох нь.

Маргааш нь чухал уулзалттайгаа мэдсээр байж ирээдүйг зөгнөсөн мөрөөдөл, төсөөлөлдөө догдлон байж ярилцсан, "одоо, одоо л яг унтая" гэсэн мөртлөө хором хүрэхгүй хугацааны дараа "нээрээ..." гэсээр дахиад л нэг сэдэв эхлүүлсээр шөнийг хугасалсан бид хоёр.

Угаалгын өрөөгөөр нэг ус үсчүүлж, өрөөсөн оймсоо олох гэж хамаг юмаа тарааж, аяга цай ч уулгүй яаран сандран гараад дүрэм зөрчилгүй хурдлахын тулд Бэкхён урдах замдаа хамаг анхаарлаа хандуулна. Зорьсон газрынхаа үүдний зогсоол дээр ирж, тормос гишгэхтэйгээ зэрэгцэн тэр "гүйгээрэй!" хэмээн яаруулснаа яг буух гэтэл араас татаж "байз!" гэх нь би ямар нэг чухал юмаа мартчхаж л гэж бодмоор. Юу билээ хэмээн тэвдсэн байртай эргэж харахдаа түүнийхээ уруулыг өөрийнх дээрээ мэдэрч, өөр үед байсан бол ахиад жаахан үргэлжлүүлэхсэн гэж хүсмээр байвч хүмүүсийн дэгсдүүлж хэлдгээр амьдрал шийдэгдэх уулзалтаас хоцорч байгаа гэхэд арай л удаан үнсэлцэв.

- Амжилт!

Ийм үнсэлт, ийм инээмсэглэл, ийм урмын үгийн дараа амжилт гэдэг нь над дээр ирэхгүй юм бол алга загатнахад бэлэг авах нь гэж хүлээгээд, хүлээснээ авдаг Пак Чанёол би байхаа болиг.

Чухам юунд ингэтлээ яарч сандраад байгаагаа би одоо тайлбарлая. Энэ бол муугүй амжилттай яваа энтертайнменттай ажлын гэрээ хийх ярилцлага. Шинэ залуу дуучдыг ирээдүйн од болоход нь хөтлөх чанартай уран бүтээл дээр ажилласны төлөө чамлахааргүй шан харамж амлах бөгөөд надад хэрэгтэй бүхэн энд байгаа гэдэг нь нэлээд том давуу тал байлаа. Өөрөөр хэлбэл би одоо эзэмшиж буй студиэ зарсан ч ажлаа хийсээр байх боломжтой гэсэн үг. Энэ ажлыг авч чадах эсэхээс бидний мөрөөдлийн маш том хэсэг шалтгаална.

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora