22. Жижигхэн

312 51 27
                                    

Baekhyun's P.O.V

2012.02.25

Чанёол бид хоёр манай гэрийн ойролцоо ирээд, хэрүүл гэхэд арай биш, хэлэлцээр гэхэд бас болмооргүй тийм нэгэн яриа өрнүүлсээр, миний бие шөнө дөл болж, энгийн өдрүүдэд бол аав ээж хоёр маань дуг нойрондоо дугжирч байх ёстой цагаар гэрийн босго давав. Чимээгүйхэн хаалгаа хаагаад эргэж хармагцаа бүтэн хотыг юу ч сүйрүүлж хаях гэж байгаа хар шуурга аятай ээжийнхээ харцтай тулгарах нь тэр.

Би дотроо залбирангаа гүд хийтэл шүлсээ залгив. Нүдээ зураас болгоод малийтлаа инээсэн ч тусыг эс олон ээж ядаж шүдээ зуухаа ч больсонгүй, би гадаа хөлдөж үхэх, эндээ ээжийн гарт амиа алдах хоёрын аль нь арай бага өвдөлттэй болохыг тунгаан зогсож байтал цаад өрөөнөөс аав амаа даран эвшээлгэсээр  гарч ирээд,

- Хэлсэн биз дээ. Өдий болсон эрэгтэй хүүхэд яав л гэж, жаахан оройтоо л биз гэв.

Энэ үгийг сонссон ээж аав руу огцом эргэж харахад өнөөх нь хоолойгоо хэд засаад над руу,

- Гэхдээ чи арай дэндэж байна. Одоо байтлаа шөнө дөл болтол гадуур тэнэдэг болоо юу? хэмээнэ.

Аав ийм ханилгаагүй, байхгүйд чинь би арыг чинь яаж хамгаалдгийг мэдэхгүй л байна даа та!

- Бюн Бэкхён!!!

Чих дөжрөм чанга дуунд би цочсондоо бондгос хийлээ.

- Утас шөрмөсөө салгаад хаагуур явж байгаад одоо ирж байгаа юм? Чи ямар эцэг эх, гэр оронгүй гудамжны хулигаан уу? Ижий аавын минь санаа нь зовж байгаа даа гэж бодсонгүй юу?

Намайг толгой гудайн зогсох зуур аав ээжийн нүдийг хариулан, сэмээрхэн унтлагын өрөө рүүгээ явснаар миний эцсийн найдвар будаа болов оо хөөрхий.

- Уучлаарай ээжээ.

- Үхсэн элэнцэгний чинь уучлаарай!

- Ээж л дээ. Уучлаарай даа. Ганцхан, ганцхан удаа хүүгээ харж үзээч дээ тэгэх үү?

Би өвдөг дээрээ сөхрөөд хоёр алгаа хавсарч гуйсан боловч ээжийн уур гарах шинж байсангүй.

- Би цэцэрлэгт байсан шигээ сандал өргөөд зогсвол та намайг уучлах юм уу?

Ээж юу ч дугарахгүй хөмсөг зангидсан чигтээ зогсоод байсанд би бушуухан гал тогоо руу гүйж ороод түшлэгтэй сандал аван толгой дээрээ барьсаар ээжийн урд ирж зогслоо. Намайг хэсэг харж сууснаа тэр ярьж эхлэв. Ингээд зогсохгүй хориод минут үглэнэ дээ. Гэхдээ одоо яая гэхэв, ээжийнхээ уурыг гаргаж байвал болох нь тэр.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now