24. Төгс одоо

346 54 19
                                    

Chanyeol's P

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Chanyeol's P.O.V

2012.03.27


Яг одоо би Бэкхёнтой цуг хааяахан салхинд сэрчигнэх модны навчисаас өөр анир чимээгүйд, өдрийн нарны дулаахан илч нүүрэн дээр тусахыг мэдрэн таатайяа инээмсэглэж сууна. Энэ чигтээ үүрд гацчихмаар амар амгалан намайг эзэмдэх бөгөөд багахан тавгүйтүүлж байсан зүйл нь ердөө бидний хооронд байх ямхын төдий зай байлаа. Гар сунгах юм уу, биеэ займчих төдийд л хүрч болохоор байхад тэгж зүрхлэхгүй байгаа нь гайхмаар бас бухимдал төрүүлэм. Гэтэл бодлыг минь уншсан аятай түүний гар хөдөлж, нүүр рүү минь аажуухан дөхнө. Гэсэн ч нарийхан хуруунууд нь хацрыг минь илбэн хүрсэнгүй, нүдний урд ирээд хоёр тийш савчив.

- Чанёолаа чи унтаад байгаа юм уу?

Би сая л номын сангийн ширээн дээр тохойлдон шанаагаа тулаад, сэрүүн унтаа хоёрын завсар зүйрмэглэж буйгаа ухаарч биеэ цэхлэн суулаа.

- Үгүй ээ унтаагүй, сэрүүн байна.

Нойроо сэргээх гэж нүдээ нухлангаа хэлэхэд тэр хариуд нь,

- Нүд чинь хагас аниатай болохоор би заримдаа чамайг унтаж байна уу, сэрүүн байна уу аль нь эсэхийг ялгахгүй юмаа гэв.

- Би нүдээ хагас аниатай унтдаг гэж үү?

- Тийм ээ чи тэгдэг.

- Чи унтаж байхыг минь хардаг хэрэг үү?

Асуусан асуултанд минь шууд хариулж чадахгүй гацаж түгдрэх зуур нь би түүнийг өхөөрдөн ширтэнэ.

Энэ орчлонгийн ямар ч оршихуй түүн шиг ийм хайр татам байхгүй дээ.

Заримдаа энэ бүхэн зүүд биш байгаадаа гэж бодмоор үе бий. Нүдээ нээхэд л бүх юм алга болж зөвхөн мэдрэмж үлдэж хоцрох вий гэмээр, магадгүй мэдрэмж ч үгүй хоосон болчихвол яана гэхээс үхтлээ аймаар.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now