Special part

444 41 37
                                    

Энэ өдөр өвлийн анхны цас орж байлаа. Гадаа дулаахан, хөвсгөр цасан ширхгүүд газарт буугаад эхлээд хайлж байснаа аажмаар дагтаршиж, гэсэн ч хүний хөл хүрээгүй газруудад хөвсгөр хэвээрээ. Ороолтондоо шигдэн гэрийн зүг хөлийнхөө хурдаар жирийлгэдэг байсан хүмүүс одоо бяцхан цасан ширхэг өөр дээр нь унахыг хүлээж эс бөгөөс цав цагаахан газарт гутлын мөрөө гаргахаас эмээгээд байна уу гэлтэй удаахан алхална. Гялтганах цасан хүн бүрийн сэтгэлд гэрэл гялбаагаа түгээж буй нь энэ ажээ.

Харин цаснаас илүүтэй зүрх сэтгэл хайлж урсам энэ чамин орой халаалтаа хамгийн эцэст нь тулгаснаас нөмөрч байсан өдөн хөнжлөө тийрч хаяаад, хамаг хөлс нь цутгачихсан, нозоорсондоо сэрж чадахгүй унтаж буй анаахай чихт бол өнөөх дэлхийн хамгийн эгдүүтэй нэгнийг өөрийн болгосон залуу. Тэр дөнгөж өчигдөрхөн бүтэн сарын турш зохиож, тэгээд төгс боллоо гэж бодох хүртлээ дахиад нэг сарын турш ажилласан дуугаа хамгийн их үзэн яддаг дуучиндаа өөрийнх нь гарын үсэгтэй альбумнаас өгчихөөд ирсэн.

Солонгосыг байлдан дагуулж буй соло дуучин Ким Дуёон гэж тэр нөхөр өөрөөс нь дутахгүй өндөр бөгөөд өргөн мөр, шулуун хамар, шовх эрүү, хамгийн гол нь хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй сахиусан тэнгэрийн хоолойтой гээд л хэн хүнгүй үхэж хатна. Үгүй ээ хүмүүсийн үхнэ үү яана уу Чанёолд ч нэг их хамаагүй л дээ. Гэтэл нөхөр нь хүртэл улайм цайм зэрэгцэж суугаад зурагтаар үзэж байснаа "царайлаг юм аа" гээд уулга алддаг юм даа. Түүнээс нь болж энэ гэрт ямар ч буруугүй хөөрхий дуучны нэр их олон удаа зүй бусаар дуудагдсаны төлөө бичээч миний бие хүлцэл өчье.

За тэгээд эхний үед Бэкхён араас нь өчнөөн гүйж, байдаг эгдүүгээ урсгасан ч манай хүн жоохон үнэд ордог юм болж байгаад эргүүлээд нөхрөө гомдоочихсон хэрэг. Долоон тэгтэй тоогоор ч хүссэн болгонд нь дуугаа зараад байдаггүй Пак Чанёол хөлс хүч бие сэтгэлээ шингээсэн хоёр сарын хөдөлмөрөө шүдээ зуун, таталдан таталдан байж явуулсны учир нөхрөө панаалдахын тулд ажээ.

Охиноо эмээ өвөөгийнд нь аваачиж өгчихөөд жаахан дурамжхан ч гэлээ дотроо нөхөртэйгөө эвлэрч өнөө шөнө чанга гэгч нь тэврээд унтана гэсэн бодолтой гэрийнхээ хаалгыг татсан тэрээр өмнөх өдрүүдэд дэндүү их ядарсандаа бас урт шөнө болж магадгүй учраас гээд жаахан дуг хийхээр хэвтсэн ч хаалга дугарч тип тап хийсэн хөлийн чимээ гарахад эхлээд зүүдтэйгээ хольж хутгаж байснаа төлөвлөсөн зүйлээ санаад сая бондгос хийн сэрэв.

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora