14. Үнэн үү?

326 59 3
                                    

Chanyeol's P.O.V

2011

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

2011.12.18

100 хоног өнгөрчээ.

Өнөөдөр хэр их өвдөх бол гэхээс зүрх үхэх ч хажуугаар нь хамт байна гэсэн догдлол салахгүй дагасан 100 хоног. Өөдөөс нь харж инээн, өрөөл зүгт харж шүдээ зуусаар ард нь гарсан гурван сар. Энэ хугацаанд би өөрийгөө чинээндээ тултал барьсан мэт санагдах ч үүнээс цааш дахиад юу ч болсон түүнийг орхиж чадахгүй гэдгээ л мэдэж байлаа. Тэгээд л тэнэг юм шиг Сэжинтэй ойн баяраа тэмдэглэх мөнгө зээлээч гэхэд нь өөртөө хор худалдаж авч байгаа аятай хамаг юмаа шавхаад явуулчихсан.

Унтаж чадахгүй орондоо хөрвөөнгөө ахиад л цаг хугацааг харааж зүхнэ. Ухрааж болдог ч болоосой. Юу л байна боломж байсан тэр цаг хугацаандаа эргэж очоод эцсийн дусал зоригоо шавхаад ч хамаагүй сэтгэлээ илчилсэн бол...

Бодлыг минь таслан үүдний хаалга дугарч хэн нэгэн ирэх шиг болов. Энэ орой болсон хойно хэн ирдэг байна аа гэж бодсон ч босох хүсэл алга. Толгойгоо хөнжилдөө шургуулаад нүдээ аних төдийд төсөөлөгдөх тэрний царайг үлдэн хөөх гэсэн ч хэзээний тэгдэг байснаараа улам л тодорч үзэгдэнэ.

Гэнэт өрөөний минь хаалга онгойх шиг болов. Ээж эсвэл аавын л нэг нь байх гэж бодоод унтсан дүр эсгэж байтал огт төсөөлөөгүй хоолой нэрийг минь дуудах нь тэр.

- Чанёол... чи унтаж байна уу?

- Бэкхён! Чи энд юу хийж байгаа юм?

- Надад чамтай ярилцах хэрэг гараад.

- Юу болсон юм? Чи зүгээр үү? Энэ орой болсон хойно... арай ахиад гэртээ орох нүүргүй болохоор ямар нэг юм хийчихсэн юм биш биз дээ?

Бэкхён орж ирснээсээ хойш нэг л гунигтай зогсож байснаа ар араас нь цувуулах олон асуултанд минь намайг шоолох мэт бага зэрэг инээвхийлээд,

- Би зүгээрээ. Харин... харин Сэжин л одоо зүгээргүй байгаа байх гэв.

- Та хоёр маргалдсан юм уу?

The Story of My Sweetie pie (Completed)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang