Slice I

597 21 1
                                    

Зарим үед хүмүүс харагдаж байгаа шигээ байдаггүй. Жаргалтай инээмсэглэлийн ард үргэлж баяр баясал байдаггүй шиг хөөрхөн эмэгтэйн доторх үргэлж гоё сайхан байдаггүй.

-"Ойлголоо доо, би ч гэсэн ядарч байна шүү дээ аав. Би мөнгө явуулах хэрэггүй гээд олон удаа хэлээд байхад яагаад явуулж байгаа юм"

-"Уучлаарай охин минь, дараа уураа гархаараа залгаарай"

-"уучлаарай ааваа, би ингэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л ойрын үед надад бүтэж байгаа зүйлс байхгүй болохоор бухимдчихлаа"

-"бид хоёрын л буруу, газар дээрх ганц охиноо сайн тэжээж хангалуун өсгөсөн ч юм байхгүй. Хүнээс авах занг сургаж өгөөгүй бид хоёрын буруу"

-"би цалингаа авахаараа та хоёрыг аялалд явуулж өгнөө. Ойрхон Жэжү руу явчихаад ир"

-"явуулаад үзээрэй, тэгвэл аав нь уурлана шүү"

Менежер: хичээл чинь хэзээ эхлэнэ гэлээ? Энэ долоон хоногт захиалгууд их байгаа болохоор чи амарч болохгүй шүү

Бина: мэдээж мэдээж ядардаггүй, хийх ажилгүй, хамгийн завтайгаараа би л амрахгүй ажиллах нь тодорхой

Менежер: алив ээ Бина, тэд бүгдээрээ цагаан сар гээд Солонгос руу явцгаана гэсэн. Чи бид хоёроос өөр хүн алга. Эсвэл чи өөрөө захирал руу залгаад амармаар байна гэж хэл. Би лав чадахгүй шүү. Уг нь илүү цагаар ажилласан гэж бодоод цалинг чинь хоёр дахин их өг гэж захирал хэлсэн юмсан

Бина: та намайг мөнгөний боол гэж боддог бололтой. Гэхдээ дахиад 6 сарын турш мөнгөний боол болохоос өөр сонголт алга

Менежер инээн: чамайг ажиллахад бид бүгдээрээ дуртай байдаг шүү Бина. Тэгэхээр хичээл чинь 6 сарын дараа орох болохоор тэр хүртэл сайн ажиллаад өгөөрэй

Бина: ойлголоо, би тэгвэл явж хоолоо идчихээд ирье

Менежер: хүлээ, найз чинь дахиад хүрээд ирчихэж

Лорен. Үргэлж хаа нэгтээгээс гарч ирж Бинаг өдөж, зовоож, дургүйг нь хүргэдэг Лорен. Тэдний сайн найзууд хоорондоо үерхдэг болохоор хаа нэг баяр ёслол, төрсөн өдөр дээр тааралдах нь элбэг байдаг. Үүнээс илүүтэйгээр тэд хоёул Солонгос хүмүүс бас ижил Нью-Йоркод амьдардаг учраас таарахгүй байхыг хүссэн ч санаснаар болдоггүй билээ.

Бина амандаа түүнийг хараагаад менюгээ барин очлоо. Лорен түүнийг харан жуумалзах бол Бина мэндлээд чимээгүй менюг нь өгөв.

+Orchids+Where stories live. Discover now