Slice XXVII

163 18 7
                                    

Унтаж сэрчхээд цагаа хартал хэдийнээ өдрийн 2 цаг болчихсон байлаа. Өнөөдөр 7 цагаас Таугийн төрсөн өдрийн үдэшлэг болох ба намайг урьсан юм. Түүнээс гадна Марк, Лорен гээд бүхий л таньдаг хүмүүс очих тул би явах эсэхтээ эргэлзэнэ. Очвол дахиад л түүнтэй таарах хэрэг гарч арай гэж мартаж ядаж байхад түүнийг харчих юм бол буцаад л өмнөх гуниг дүүрэн олон зүйл бодож өөрийгөө зовоодог амьдралдаа эргээд орчихож мэднэ. Тауд очиж чадахгүй хэмээн зурвас явуулчихаад шүршүүрт орохоор явлаа. Хэдэн цаг усанд орсноо ч мэдэлгүй манарсан хүн уснаас гарч ирэхэд Эми Жэксон хоёр буйдан дээр суучихсан кофе уугаад сууж байх нь тэр. Би цочсиндоо орилон алчуураа улам чанга атгахад Жэксон Эми хоёр намайг шоолон Жэксон бичлэг хийх ба "би чамд хэлсэн биз дээ. Түүнийг цочих болно гэж" хэмээн намайг шоолон инээх нь тэр.

Би: ирэх байсан юм бол хэлэхгүй дээ хүн айлгаад хаячих юм

Эми: энэ тэнэгийн санаа шүү

Жэксон: угаасаа орой уулзах байсан юм байж. Орой юу өмсөж явах юм?

Би: би явахгүй ээ Тау руу зурвас биччихсэн

Эми: Тау чиний зурвасыг хүлээж авахгүй гэсэн. Ирэхгүй бол гомдоно гэсэн шүү. Очиж хөгжилдөцгөөе. Маргааш амралтын өдөр шдээ Бина

Би: оччихвол Лорентой таараад хэн хэнд нь эвгүй шдээ. Би явахгүй ээ надгүйгээр явчих

Жэксон: тэр чамаас салчхаад сар ч болоогүй байж шинэ найз бүсгүйтэй болсон байхад чи ганцаараа ингэж гуниглаж гэртээ бүгэх ёсгүй шдээ гэхэд Эми Жэксоны гуя руу цохин "амаа тат" гэв. Тэгэхээр үнэхээр найз бүсгүйтэй болчихжээ. Яг л бодож байсан шиг би түүний хувьд тоглоом байсан бололтой. Тиймээ Жэксоны хэлсэн зөв би ямар буруу зүйл хийсэн биш яагаад түүнээс зугтаж амьдрах ёстой гэж.

Би: ашгүй дээ, тэгвэл санаа зовох зүйлгүй боллоо. Жэксон хүрч ирээд надад туслаад өгөөч өнөө орой юу өмсөж явахаа мэдэхгүй байна

Жэксон: очлоо хонгор минь

Бид гурав миний хувцас нүүр үсийг бэлдэн бэлэн болчихоод зоригоо чангалангаа хоёр шил дарс уусан юм. Эрүүл оччихвол хий дэмий шархалж түүнийг үзэн ядах байх гэж бодоод дарааллаад хэдэн аяга дарс уучихсан болоод ч тэр үү нүүр халуун дүүгээд эхэлчихсэн байсан юм. Бид Таугийн төрсөн өдрөө хийж буй газрын урд ирэх ба Жэксон эми хоёр над руу харан "юу ч болсон битгий тоогоорой Бина. Зарим үед бүх зүйлийг тоохгүй өнгөрөөсөн нь дээр байдаг шүү. Аль болох шархлахгүйг хичээгээрэй"

+Orchids+Where stories live. Discover now