Slice XXVI

147 20 4
                                    

Лорен: бүх зүйл аятайхан болох гэж байхад яагаад наадхаа яриад байгаа юм

Би:  ам нээх бүртээ түүнийг хараагаад байдаг шалтгаанаа тайлбарлаж өг

Лорен: чи сонсоод юу өөрчилж чадна гэж? Хэдийнээ түүнээс болоод бидний харилцаанд сэв суучихаад байгааг ойлгохгүй байна уу?

Би: эхлээд шалтгаанаа хэл

Лорен уурлан машинаа үрүүлээ чанга атгах ба үнэхээр бухимдсан харагдаж байлаа. Түүнийг юу ч хэлэхгүй уурлаад суугаад байсанд надад ч тухгүй санагдаж буух гэж байтал тэр эцэст нь ам нээв.

Лорен: миний эгч Марктай үерхдэг байсан юм. Тэдний үерхэл гүнзгийрч гэрлэх дээрээ тулсан гэрийнхэн мэдчихээд эсэргүйцсэн. Угаасаа түүн шиг нэгэн манай гэр бүлд орж ирэх ямар ч боломж байгаагүй бас зиндаа гээд бүх зүйл өөр байсан. Эгч түүнтэйгээ хамт Лондон явна гэж зөрүүдлэж эцэст нь гэр бүлээ хаяж түүнийгээ сонгоод хэрэлдэж гарч яваад замдаа осолд ороод нас барчихсан. Тийм болохоор л би чамайг түүнээс хол бай гэж хэлсэн. Эгч нас бараад 5 жил өнгөрсөн байхад одоог хүртэл хүүхэн эргүүлж нүдний минь өмнүүр үзэгдэж бүр болоогүй чамайг хүртэл хоргоож байхад би зүгээр л инээгээд өнгөрөх ёстой байсан юм уу? Манай эгчийн хамгийн сайн найз нь Лиа байсан. Эгчид Лиагаас өөр хүн байдаггүй байсан. Лиа бол эгч бид хоёрын амьдралд орж ирсэн хамгийн гэгээлэг хүн байсан. Эгчийг нас барсны дараа тэр л миний хажууд эгчийг орлож өгсөн ганц хүн байсан. Эгчийг нас барсны дараа бид бүгд хоосорч хоорондоо ч юу ч ярихаа больж хамаг зовлон нь Лүйсд очсон. Бидний амьдралыг өөрчилж там болгосон хүнийг дахиж битгий өмөөрч яриарай. Бас чиний хүссэн үнэнийг чинь бүгдийн хэлээд өгчихлөө. Дахиж олон юм шалгаах хэрэггүй шүү хэмээн уур хилэн дүүрэн харцаараа над руу харан хэллээ.

Би: эгчийн чинь хувьд би мэдсэнгүй ээ уучлаарай. Харамсалтай зүйл болсон байна Лорен

Би: гэхдээ ээж аав чинь яагаад тэднийг эсэргүйцсэн юм?

Лорен: компаниа өвлөж авахын тулд Нью-Йоркод сурч мэдлэг боловсролтой хүн болчихоод ир гэж байхад Марк шиг энгийн хүнтэй уулзаад түүндээ донтчихоор уурлаж эсэргүйцэх нь тодорхой биш гэж үү? Тэгээд л тэр

Би: та нарын асуудалд оролцохыг хүсээгүй ч би ч бас энгийн л нэгэн эмэгтэй. Эцэг эх маань тахианы газар ажлуулдаг. Магадгүй энгийнээс ч дор байж мэднэ. Тэгэхээр бид ч бас тохирохгүй бололтой. Бас Марк түүнийг эцсээ хүртэл хайрласан гэдэгт итгэж байна. Та нар эгчийгээ алдсанд хэцүү байгаа ч Маркд ч бас хайртай бүсгүйгээ алдаад дуусахгүй өөрөөс нь болж гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад өөр лүү нь явж байхдаа осолд орсон нь бүр хэцүү санагддаг байх. Марк та нарын хувьд муу хүн байж болох ч миний хувьд сайн хүн. Тийм болохоор би чамаас болж түүнтэй холбоогоо тасалж ажлаасаа гарч чадахгүй ээ Лорен

+Orchids+Where stories live. Discover now