Slice IV

160 16 3
                                    

Бина ажлынхаа завсраар түр гар утсаа шалгаж байтал "Муу хүн" гэх хадгалсан дугаараас зурвас ирэх нь тэр.

"Миний өмнө олон охидууд нүцгэлж байсан болохоор санаа зовох зүйл байхгүй шүү. Би юу ч бодохгүй болохоор битгий оллн зүйл бодож өөрийгөө зовоогоорой найз минь"

Бина зурвасыг уншин улайгаад хөмсгөө зангидахад менежер Бинаг ажиглан ямар нэгэн таагүй зүйлс болсон талаар асуувал Бина сандарсаар хий дэмий худал инээмсэглэл үзүүлнэ. Солонгосын цагаан сар болсон болоод ч тэр үү үйлчлүүлэгч нар мөн адил байхгүй байлаа. Бина ажлынхантайгаа оройн хоолоо идчихээд явах гэж байхтай зэрэгцэн түүний менежер хүнгүй байгаа учраас хэсэгтээ ирэхгүй байж болох талаар хэлсэн юм. Бина маргааш амрахаа мэдсэн болохоор шууд л сайн найз болох Эмили рүү залган түүний дарсны дэлгүүр дээр очсон юм. Бинаг цонхоор Эмили рүү хартал Эмили хамт ажилладаг Герман залуутайгаа зогсож байсан юм. Бина хамт ажилладаг Герман залуутай нь өмнө хэд хэдэн удаа тааралдаж байсан ба яг л кинон дээр гардаг шиг нуруулаг, царайлаг залуу билээ.

Эмили: сайн уу хонгор минь

Том: оройн мэнд хөөрхнөө

Бина: битгий намайг ичээгээд бай Том гэхэд тэд хоёул Бинаг шоолон инээлээ. Том шинээр ирж буй дарснуудаа оруулж ирэхээр хойд талын хаалга руу явсан ба Бина өчигдөр шөнийн талаарх зүйлсийг Эмилид хэлэх эсэхдээ эргэлзэж байлаа.

Бина: Эми, надад хэлэх нэг зүйл байна

Эмили: юу юм?

Бина: өчигдөр би Лорентой цуг хоол идсэн юм л даа. Тэгээд-

Эмили: аан хамт хоносон талаар чинь сонссон. Өглөө Тау надад хэлсэн гэхэд Бина уурлан "тэр яаж чадаж байнаа. Бидний хооронд юу ч болоогүй. Гэхдээ өглөө сэрэхэд хоёулаа нүцгэн байсан. Түүнийг арай ч надад тийм зүйл хийсэн гэж бодоогүй. Би ер нь эмнэлэг орох хэрэгтэй юм шиг байна"

Эмили: юуны магад эмнэлэг ороод үз. Тэр Лорен шүү дээ Бина. Бас түүнээс хол байсан нь дээр байх. Хэдийгээр бид найзууд ч Лореныг ямар хүн гэдгийг чи хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа

Бина: муу тэнэг бүх хүнд миний тухай ярьчихсан юм байхдаа. Хажууд нь энд байдаг Солонгосчууд ихэнх нь бие биенээ таньдаг болохоор санаа зовоод байна

Эмили: би түүнтэй яриад үзэх үү?

Бина: хэрэггүй ээ, би өөрийнхөө гараар түүнийг үгүй хийх болно. Дараа уулзья Эми би яг одоо явах хэрэгтэй юм шиг байна. Түүнд ямар хүнтэй орооцолдсоныг нь мэдрүүлж өгчихөөд ирье хэмээн Эмилиг тэврэн салаад хар хурдаараа гараад алхчихав. Бина Лорен руу залгаад түүнийг хаана байгаа талаар нь асуух ба найзын сайхан сэтгэлээр өгөх зүйл байгаагаа хэлэн түүний байгаа газар луу зүглэсэн юм. Бинаг өнөөх газрын урд очиход одуудын тоглолтоо хийдэг dome байх ба гадаах зарлал дээр нь жил бүр зохион байгуулагддаг алдартай уран бүтээлчдийн оролцдог тоглолт байх ажээ. Бина Лорен руу залгатал Лорен түүнийг дотогш ороод ир гэх нь тэр. Дотогш ортол Лорены хамтлагийнхан бэлтгэлээ хийж байх ба Лорен майктай дуугаа дуулж байв. Бина Лореныг дуулж дуусах хүртэл түүнийг ширтэж байсан ба тэдний хамтлагийн бөмбөрчин Бина руу заахтай зэрэгцэн Бина түүнээс харцаа салгасан юм.

+Orchids+Where stories live. Discover now