Slice XIII

133 16 2
                                    

Бина Лореноос ирэх дуудлагийг үл тоож, утасныхаа дууг хаан хэвтэнэ. Гэсэн ч түүний нойр хүрэхгүй байх ба түүнийг юу гэж хэлэхээс сониуч зан нь хөдлөж байсан юм. Удалгүй Бина руу танихгүй дугаараас залгах ба үүнийг Том байж магадгүй гэж бодон авлаа.

-"гэртээ харьчихсан уу Том"

-"миний таамаг зөв байж. Миний дугаар байсан болохоор аваагүй юм байна"

-"чамд юу хэрэгтэй юм. Харанхуй шөнө хүн унтуулахгүй яах гэж төвөг удаад байгаа юм"

-"чи намайг клубээс ирээд авчих тэгэх үү? Би нэг л биш байна"

-"муу тэнэг чинь бас согтуу байгаа юм уу? Чадахгүй ээ, уулздаг хүүхнүүд рүүгээ ярь"

-"Бина надад үнэхээр ярих хүн байхгүй болоод л чам руу залгаж байна. Чи миний найз биз дээ"

-"чамайг хараал идэг. Хурдан хаягаа явуул бас энэ сүүлийн удаа гэдгийг санаарай. Дахиж хэзээ ч согтуу залгаж надад төвөг удахгүй гэж амла"

-"амлаж байна"

Лорен түүнд хаягаа явуулахад Бина такси барин клуб руу явсан юм. Клубын урд ирэхэд жирийн хүмүүс ордог клуб биш байх ба Бина Лорен руу залган хурдан гарч ирэхийг хүснэ. Бина хөмсгөө зангидан гадаа зогсож байтал хамгаалагч залуу Бина дээр дөхөж ирээд дотор орох талаар асууна.

Бина: би нэг тэнэг согтуу найзаа авч явахаар ирсэн юм аа. Одоо гарлаа гэчихээд 30 минут болчихоод байхад гарч ирэхгүй юм. Та дургүйцэхгүй бол түүнийг гаргаад өгч болох уу? Нэг тийм өндөр, туранхай, цагаан, бөөн шивээстэй ази залуу байгаа

Хамгаалагч: чи Лоренг ярьж байна уу?

Бина баярлан: та таньдаг юм уу? Тиймээ Лорен. Тэр тэнэгийг хурдан гараад ир гээд хэлээд өгч болох уу?

Хамгаалагч: тэгвэл би дотор байгаа ажилтантайгаа холбогдож үзье хэмээн чихэвчээрээ дотор байгаа ажилтантай ярина.

Хамгаалагч: гарч ирэх сөхөөгүй байна гэнээ. Та өөрөө ороод үзэх үү? хэмээн хаалгийг хаан зогсох өөр нэгэн хамгаалагчид Бинаг оруул хэмээн хэлнэ. Дотогш ороход DPR ARTIC, DPR IAN- do or die явж байх ба клубын уур амьсгал үнэхээр гайхалтай байх нь тэр. Бина бүжиглэн хүмүүсийн дундуур яван Лореныг хайна. Булангийн vip ширээнд очиход Лорен нэгэн бүсгүйтэй бие биенийгээ идэх шахуу үнэсэлцэх ба өнөөх бүсгүй нь Лорены дээр гаран хөдөлж байх нь тэр. Бина тэдний хажууд очин зогсоод Лореныг дуудах бол Лорен түүний үгийг сонсох сөхөөгүй өнөөх эмэгтэйтэй үнэсэлцсээр байсан юм. Бинагийн тэвчээр алдарвуу гэлтэй Лорены чихнээс зулгаан "завхай амьтан, ингэх байсан юм бол яах гэж намайг дуудаав" гэхэд Лорен ёолон зогсох ба өнөөх бүсгүй сайхан цагт нь гай болсон Бина руу муухай харна. Бина Лорены чихийг зулгаасан чигтээ түүний савхи болон гитарыг аваад өнөөх хүүхэнд хандан "юугаа муухай хараав. Энэ мулгуугийн эгч нь байна. Согтуудаа манай дүү их шалиг муу залуу, чи буруу хүнтэйгээ наалдчихаж. Дараа нь эрүүл саруулдаа гэгээтэй орчинд өөр сайн залуутай уулзаарай" хэмээн Лорены гитарыг үүрэн хүрмийг нь мөрөндөө тохоод Лорены чихийг зулгаасан чигтээ гарлаа.

+Orchids+Where stories live. Discover now