Slice XXXVIII

109 25 4
                                    

Бина халамцуу гудамжаар алхан явна. Яагаад ч юм Лорен дахиад л хаа нэгтээгээс гараад ирчих мэт санагдах ба түүнийг харахыг хамгаас илүү хүсэж байлаа. Эргэн тойрны бүх хүмүүс нь Бинад Лорены тухай ярихгүй байхыг хичээх нь улам хэцүү санагдаж байсан юм. Ядаж түүний тухай хэн нэгний амнаас сайн явж байгааг л сонсохыг хүссэн билээ. Бина алхан явж байтал замын цаанаас хүмүүсийн инээлдэх чимээ гаран Бина харцаа тийш нь зүглүүллээ. Одоо бүр сүүлдээ Лорентой төстэй хүн хархаараа л түүнийг гэж боддог болсон нь Лоренд ямар их хайртай бас ямар их санаж байгааг нь харуулж байлаа.

Гэртээ орчхоод шүршүүрт орон халуун сүү уунгаа зурагт үзэж байтал Бинагийн гэрээс дуудлага ирлээ. Бина ч мөн хайр дурлал гэж сохорч явсаар ээж аав хоёртойгоо утсаар яриагүй удсан байлаа.

Шөнө унтахынхаа өмнө ёс болсноороо Лорены хаяг руу орж үзэн юу хийж байгаа талаар нь харна. Онгоцны зураг хөрөг хийгээгүйг бодход Лорен хараахан яваагүй нь илт байлаа. Өнгөрсөн хэдэн хоног өдөр бүр уйлсан ба энэ удаа нулимс нь дуусч байна уу гэлтэй хий дэмий шаналан хэвтэнэ. Бина утсаа унтраан хажуудаа тавиад дээш ширтэх аж. Өөрийгөө хэзээ ингэж их өөрчлөгдсөнийг гайхаж эхлэнэ. Дуугүй, улам дотогшоо болж, аль болох Лорентой холбоотой хүмүүстэй бүр сайн найзуудаасаа хүртэл зайгаа барьдаг болсноо анзаарч эхлэсэн юм.

Бина: зөвхөн өнөөдөр л сүүлчийн удаа түүний тухай бодъё. Дахиж ийм гутрангуй байж хэн нэгний араас гуниглахгүй шүү Бина. Урдах зүйлсдээ л төвлөр. Чамд тэгтээ тэргүй хийх зүйл маш их байгаа







Бина тухтай нь аргагүй унтаж байх үед хэн нэгнээс дуудлага ирэх нь тэр. Бина нойрондоо харамч тул уур нь хүрэн "амралтын өдрөөр ямар новш нь вэ" хэмээн утсан дээрээ дэрээ тавин үргэлжлүүлэн унттал дахин утас нь дуугарлаа. Бина орилон хэнээс ирсэн дуудлаг гэдгийн харалгүй нүдээ аньсан чигтээ утсаа авлаа.

-"байна уу"

-"сэрээчихсэн үү?"

- "Бина битгий таслаарай гуйж байна"

- ".........."

- "би одоо нисэх онгоцны буудал руу явах гэж байна"

- "аан, тэгвэл сайн яваарай"

- "би танай гэрийн урд байна гэвэл чи гарч ирэх үү?" гэх үед Бинагийн толгойнд гэнэт л адгийн бодол орж ирэх нь тэр. Угаасаа л Лоренд хайртай хол байхыг хүсэхгүй, салахыг бүр ч хүсэхгүй байгаа юм чинь зүгээр л түүнд хайртайгаа хэлээд үнэсээд авчихад болох мэт санагдана.

+Orchids+Where stories live. Discover now