Slice XV

142 21 3
                                    

Том: үзэсгэлэнтэй харагдаж байна

Бина үсээ чихнийхээ ард хийн "баярлалаа"

Тэд тоглолт үзэх газартаа ирсэн байх ба ямар ч санаа зовох зүйлгүй маш тухтай байсан юм. Тоглолтын турш тэд тоглолтоо жаргаж үзсэн ба Бина instagram-даа стори хийн Томыг мэншион хийх нь тэр. Удалгүй тоглолт дуусаж тэд сэтгэл дүүрэн гарч иртэл Бина Томыг гэнэтхэн тэврээд авчихав.

Бина: үнэхээр их баярлалаа Том. Амьдралын минь хамгийн анхны сайхан болзоо байлаа. Чи тоглолтын тасалбар авч өгсөн юм чинь би одоо чамд оройн хоол авч өгвөл чи дургүйцэхгүй юу?

Том: тоглож байгаа байлгүй дээ. Ийм хөөрхөн эмэгтэй надад оройн хоол авч өгөх гэж байхад би юу гэж татгалзах билээ дээ

Бина байнга үйлчлүүлдэг пастаны газар луугаа Томыг дагуулан очих ба тэд захиалгаа өгөн дарс уунгаа хоорондоо дулаахан яриа өрнүүлнэ. Үүнтэй зэрэгцэн Бинагийн утас гэнэтхэн дуугарах бол Бина Томоос уучлалт хүсэн утсаа авлаа.

"Юу болоов Габи?"

"чи ч ёстой муу найз юм аа. Хүнийг өчигдөр шөнө орхиод явчихдаг"

"ямар Америкт ирж үзээгүй хүн ирсэн биш дээ. Дараа яръя би завгүй байна"

"хөөе хүлээж бай, хаана хэнтэй байгаа юм"

"7-р гудамжинд байдаг пастаны газарт хүнтэй болзож байгаа болохоор битгий төвөг удаж залгаад бай. Дараа яръя"

Том: бүх зүйл зүгээр биз дээ?

Бина: тиймээ зүгээр, манай найз залгаж байна

Бина: тэгэхээр чи өөрийнхөө тухай яриач. Юу хийх дуртай. Юунд дуртай гээд л чиний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна

Том: би нохойнд их хайртай. Бас чиний мэдэж байгаачлан дарсанд дуртай. Тэгээд үүнийгээ ажлаа болгосон гэх үү дээ. Бас чиний мэдэж байгаачлан Герман ганц бие залуу

Бина инээн: чи ингэхэд хэдэн настай юм бэ? Бид одоо хүртэл нэгнийхээ насыг мэдэхгүй юм байна

Том: би 28 тай. Харин чи?

Бина: би 25 тай. Солонгосоор бол чи миний oppa юм байна

Том: oppa?

Бина: тиймээ, энэ нь ах гэсэн утгатай. Бас жоохон cheesy үг. Ихэвчлэн охидууд найз залуугаа убба гэж дууддаг юм

Том: тэгвэл чи намайг Том убба гэж дуудвал болохнээ

Удалгүй хоол ирэн тэд хамтдаа хоолоо идэх ба Бина Томтой хамт байх даа хүнтэй болзох гэхээсээ илүүтэйгээр сайн найзтайгаа цагийг өнгөрөөж буй мэт сайхан санагдаж байсан юм. Тэгээд идэж буй пастанаасаа Томд сэрээдэж өгөх үед Том дуртай нь аргагүй идэх нь тэр.

+Orchids+Where stories live. Discover now