Slice XI

143 16 4
                                    

Бина ажлаа тараад харих замдаа Жэхёгтой хамт  bubble tea уунгаа дасгал хийн алхахаар болсон юм. Солонгос найз нэгээр нэмэгдсэнд Бина баярлаж байсан ба Нью-Йоркод ажлынхан, Лореноос өөр таньдаг солонгос хүмүүс байдаггүй билээ. Тэд гарцан дээр зогсоод Жэхёгийн найз бүсгүйг хүлээж байсан юм. Жэхёг Франц, Солонгос эмэгтэйтэй үерхдэг ба найз бүсгүй нь энд Жэхёгтой адилхан уран зургийн чиглэлээр ажилладаг билээ. Тэд Жэхёгийн найз бүсгүй Саратай танилцан хамтдаа нуурын хажуугаар алхах ба Бина Саратай хурдан дотноссон юм. Сара яг л Бинагийн өрөөсөн ихэр шиг түүнтэй адилхан сонирхолтой байсан билээ. Бина тэдний хайрын түүхийг сонсонгоо үерхээд хэр удаж байгаа талаар нь мэдэж авсан юм.

Бина: тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм аа хэмээн урд гаран гүйх Сараг харангаа Жэхёгт хэлнэ

Жэхёг: тийм байгаа биз. Би төгсчихөөд түүнд гэрлэх санал тавих бодолтой байгаа

Бина: бурхан минь. Та хоёр заавал гэрлэх хэрэгтэй. Үнэхээр байж боломгүй юм. Өмнө нь дурлалт хосуудыг хараад энэ их хайр нь хаанаас гарч ирдэг байнаа гэж боддог байсан. Үүнд хариулт байхгүй юм байна. Та хоёрын харцнаас бүх зүйлс харагдаж байна

Жэхёг: чи ч бас удахгүй мэдрэх болноо. Зөв хүнтэйгээ учирвал өөрийн эрхгүй түүнийг харах үедээ догдолж түүнийг инээлгэхийн тулд бүхий л тэнэг зүйлийг хийж чадах хэмжээний

Бина: гайхалтай юм. Миний зөв хүн хэзээ гарч ирэх юм болдоо. Хүнтэй ч үерхэж үзээгүй 30 хүрэх юм шиг байна. Ингэхэд чи Сарагаас ах уу?

Жэхёг: үгүй ээ тэр надаас 5 насаар эгч

Бина: үгүй байлгүй дээ ямар хөөрхөн юм бэ. Залуучууд өөрсдөөсөө эгчмэд эмэгтэйд дуртай гэж үнэхээр үнэн бололтой шүү

Жэхёг: авч үерхэх гэж 3 жил араас нь гүйсэн. Бас л чанга үе байсан шүү. Одоо бол над шиг жаргалтай хүн хаана ч байхгүй юм шиг санагдаж байна хэмээн Бинагийн хажуугаас босон Сарагийн хойноос гүйн түүнийг тэврээд өргөөд авах нь тэр. Бина тэднийг харан инээмсэглэнгээ bubble tea-гээ ууж байлаа. Тэд хэсэг алхсаны эцэст явахаар болсон ба тэр хоёр Бинаг хүргэж өгнө хэмээн зөрүүдлэх бол Бина ч мөн өөрөө явчихна хэмээн зөрүүдлэнэ.

Бина: би үнэхээр ганцаараа явж чадна аа. 10минут алхаад л манай гэр байгаа

Сара Бинаг тэврэн "чамтай танилцах сайхан байлаа. Дараа бидний гэрт ирж оройн хоол идээрэй. Чамайг ирвэл би маш их баяртай байх болно Бина"

+Orchids+Where stories live. Discover now