Last Slice

153 30 8
                                    

Лорен: би чамайг оруулмааргүй байна

Лорен: одоо орчихвол би чамтай дахиж хэзээ ч уулзаж чадахгүй шдээ

Бина: Лорен-

Лорен санаа алдан: заза ор доо

Бина: намайг хаашаа ч хамаагүй аваад яв гэхэд Лорен инээмсэглэн машинаа асаалаа.

Тэд хэсэг явсаар анх болзохоос өмнөх үедээ ирж байсан далайн эрэг дээр ирлээ. Үүрийн 4 цаг болж байсан ба нар мандахад нэгхэн цаг үлдсэн байсан юм. Лорен Бинагийн гараас атган далай руу ойртон очин зогслоо. Хэн хэн нь юу ч ярилгүй зүгээр л далайн давалгайг сонсон салхийг мэдрэн зогсож байсан юм. Юу ч ярихгүй байгаа ч тэдэнд зөвхөн хамт байгаа нь чухал байх ажээ. Удалгүй Лорен Бинагийн мөрөөр гараа оруулан тэврээд "баярлалаа Бина"

Лорен: намайг ухааруулж, надад бүх зүйлийг мэдрүүлж өгсөнд. Чамайг аваад үлдэхийг хүсч байгаа ч надад тэгэх эрх байхгүй гэдгийг хамгийн сайн мэдэж байна. Салчихсан ч гэлээ надад явах тухайгаа хэлсэнд баярлалаа. Би чамд явах тухайгаа хэлээгээгүйгээс болж чамайг их гомдоосон. Үүндээ одоо ч харамсдаг

Бина: харамсаад яахав дээ, чамайг гэх нэгэн надаар дуусахгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэгээд ч чи очоод удаагүй байх үедээ нэг эмэгтэйтэй үерхсэнийг бодоход би чамайг хэдийнээ өөр хүнд сэтгэлтэй болчихсон байсан л гэж ойлгосон

Лорен: тэрний тухайд албаар хүмүүсийн анхаарлыг татахын тулд медиа хийсэн юм. Үүний ачаар манай эргэн ирэлт амжилттай болсон гэхэд Бина инээн урагш харлаа.

Лорен: Бина би чамайг чадах чинээгээрээ хүлээнээ. Худлаа гоё сайхан зүйл амлахгүй ч, хэзээд буцаад  ирэх үед чинь чамайг хүлээж байх болно

Бина: чадах чинээгээрээ гэдэг чинь ямар утгатай юм. Өөр эмэгтэй гарч ирэхгүй бол гэж үү?

Лорен: чамайг хэн нэгэнтэй гэрлэчихвэл тэр үед би юу ч хийж чадахгүй шүү дээ хэмээн гунигтай гэгч нь инээмсэглэлээ. Бина чимээгүй урагш харан нулимс дуслуулан зогсох бол Лорен Бинагийн нулимсыг арчиж өгөөд "битгий уйл, бид дахиад заавал учрах болно. Тэр үед би илүү төлөвшсөн нэгэн болчихсон чамайг хүлээж байж байя за юу" хэмээн Бинагийн нулимсыг арчин хацарнаас нь барин өөрлүүгээ харууллаа.

Бина: уучлаарай Лорен, би зүгээр л өөрсдийгөө ийм хэцүү байдалд орчихно гэж бодоогүй. Уучлаарай гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нь

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+Orchids+Where stories live. Discover now