Slice XXXXI

99 23 2
                                    

Бина ажлаасаа тарах үетэй зэрэгцэн Клейр Бинаг мөрөөр нь тэврэн цахилгаан шат руу дагуулан ороод "хаачих гэж байгаа юм хонгор минь. Өнөөдөр чи надтай хамт сохор болзоонд явна гэж амласнаа санаж байгаа биз дээ? Дажгүй хоёр залуу хүлээж байгаа"

Бина: Клейр би чамд ямар ч амлалт өгөөгүй шүү дээ. Бас надад одоохондоо хүнтэй уулзах хүсэл алга

Клейр: би тэгээд ганцаараа яаж очих юм бэ. Уг нь ойрд болзоогүй дажгүй залуучууд байж магадгүй гэж бодтол чи дээрээс нь явахгүй барихгүй гээд байх юм гэхтэй зэрэгцэн Бина цүнхэн дотроо байсан Феликсын нэрийн хуудсыг гаргаж ирэн Клейрт өглөө

Бина: модел залуу, шаргал үстэй, өндөр, ази гэхдээ төрснөөсөө хойш Австралид байсан болохоор ази хүмүүсээс тэс өөр зан ааштай гэсэн үг. Чамд гарцаагүй таалагдах байх. Хэрвээ хүсвэл энэ дугаар луу холбоо бариад уулзаад үзээрэй хэмээн ирмэчхээд түрүүлээд буун явлаа. Одоо л яг бүх зүйл хэвэндээ орж буй мэт санагдана.

Бина Жэксонтой хамт оройн хоол идэхээр болсон ба Жэксон Бинаг оройн хоолонд урьсан билээ. Жэксоны Бинаг дуудсан ресторан нь өмнө нь Лорентой болзох үедээ орж байсан газар нь байх аж.

Жэксон: хүрээд ирэв үү. Өнөөдөр их ажилтай байсан биз дээ?

Бина: тиймээ яг салж унах гэж байна. Хурдхан их сургуулиа төгсчхөөд амрах минь. Ингэхэд Эмили яагаад ирээгүй байгаа юм?

Жэксон: танай найз чинь хайрттайгаа буцаад нийлсээн. Таутай эвлэрснээс хойш гэртээ үзэгдэхээ больсон

Бина: тийм байлгүй дээ, тэднийг үнэхээр салчихлаа л гэж бодсон шүү. Эргээд нийлсэн нь яамайдаа

Жэксон: Бина

Бина: айн

Жэксон: би чамд шуудхан хэлчихье. Лорен нөгөөдөр Америкт буцаж ирэх гэж байгаа гэсэн. Тэдний хамтлаг AMA-д оролцоно гэсэн. Гэхдээ түрхэн хугацаагаар ирж байгаа. Тийм болохоор битгий найдлага тавиарай. Бас битгий түүнд найдаарай

Бина инээмсэглэн: зүгээр дээ Жэксон, би түүнийг хэдийнээ тавьж явуулсан. Хүн хэн нэгэнд хайртайгынхаа хэрээр түүнийгээ жаргалтай байхыг харж байвал хангалттай санагддаг гэдэг үнэн юм байна лээ. Би Лоренд хайртай хэвээрээ гэхдээ түүнийг ингэж амжилттай яваад баяртай байгаа. Тийм болохоор надад битгий санаа зовоорой хэмээн хоолоо идэж эхэллээ. Жэксон Бинаг өөр хариу үйлдэл үзүүлнэ гэж бодсон ч ийм тайван байна гэж төсөөлөөгүй билээ. Бина Жэксонтой хамт оройн хоолоо идэж дуусчхаад рестораны урдаас тэд саллаа. Бина чихэвчээ зүүх гэж байхтай зэрэгцэн түүний зүүн талаас спорт машины чанга чимээ дуулдах нь тэр. Бина дотроо Лореныг байхвий хэмээн бодож байсан ч Нью-Йоркт Лорен ганцаархнаа машин барьдаг нь биш шүү дээ хэмээн бодсоор чихэвчээ зүүн " The House of Love-Love in a car"-ийг тоглуулан алхаж эхлэлээ. Жэксон Лоренг ирчихсэн гэсэн болоод ч тэр үү Лорен дахин Бинагийн өмнө гарч ирэхвий хэмээн санаа нь зовох аж.

+Orchids+Where stories live. Discover now