Slice XXX

142 22 4
                                    

Лорен сэрээд кофе уухаар гал тогооны өрөө рүүгээ орох гэж байхтай зэрэгцэн түүний ээж өндөг шараад зогсож байлаа. Лорен өөрийгөө зүүдлээд байна уу гэж бодон нүдээ нухан дахин харахад Лорены ээж инээмсэглэн "өглөөний мэнд"

Лорен: та яах гэж ирсэн юм

Ээж: 3 жилийн турш уулзалдаагүй ээжтэйгээ уулзаад хамгийн түрүүнд ингэж асууж байгаа юм уу?

Лорен: сайхан зүйл тохиолдоод ирээгүйг чинь мэдэж байна. Та үргэлж намайг зовоох гэж ирдэг биз дээ?

Ээж: эгчийн чинь дурсгалын өдөр болсныг мэдээгүй юм уу?

Лорен: тэгэхээр энд ирээд 2 долоо хоног болжээ. Чимээгүй ирсэн юм бол чимээгүй буцаад явахгүй яах гэж ирсэн юм гэж байна. Ядаж Лүйстэй уулзсан уу?

Ээж: өнөөдөр уулзана

Лорен санаа алдан: ээжийн үүргээ гүйцэтгэж чадахгүй юм бол ядаж битгий гарч ирээд бай. Лүйс дөнгөж 17 настай өсвөр насны эмзэг үед нь битгий гэнэт гарч ирж гэнэт алга болоод бай

Ээж: чи ер нь надтай яагаад ингэж харьцаад байгаа юм. Би чадлаараа хичээж байна. Чи эгч дээрээ очсон уу? Очоогүй л биз дээ. Би гурван хүүхэд төрүүлсэн нэг нь газар доор нөгөөх нь хамаг бүхнээ хаяаад явсан. Харин нөгөөх нь үлгэр жишээ ахыгаа дуурайгаад Солонгос руу буцаж явахгүй гэж зөрүүдлэж байна. Би Лүйстэй ярьсан ч ойоголцохгүй болохоор чи ах нь юм бол дүүдээ хэл

Лорен: би эгчтэй та нараас илүү дотно байсан юм шүү. Төрсөн охиноо үхэл рүү нь түлхчхээд битгий олон юм яриад бай. Бас Лүйсын тухайд түүнийг Солонгос яв гэж ятгаж чадахгүй болохоор хурдан манай гэрээс яв

Ээж: манай гэр? Миний санаж байгаагаар чиний эдэлж хэрэглэж байгаа бүхэн аав бид хоёрын чинь авч өгсөн зүйл биш билүү?

Лорен: та санаж байна уу? дунд ангид байхад нөхөртэйгээ нийлээд миний гитарыг хугалж байснаа. Тэр хугалсан гитарны чинь ачаар би энэ байрыг бас миний грашинд байгаа машинуудыг авсан юм. 18 нас хүрэхээс өмнөх зүйлс та хоёрын үүрэг учраас эргүүлж төлж өгч чадахгүй нь. Харин хэрэгтэй гэвэл Лүйсын бүх зүйлийг би өөрөө төлнө. Бас түүнийг хүссэнээ хийж амьдраасай гэж хүсч байна. Компанид чинь өв залгамжлагч хэрэгтэй бол асрамжын газраас хүүхэд өргөөж аваад түүнийгээ компанидаа ажлуул хэмээн өрөө рүүгээ орох гэж байхтай нь зэрэгцэн Лорены ээж орилон аягаа шидэх нь тэр.

Лорены гэр бүл Солонгосын хамгийн том сайт болох "Naver"-ын үүсгэн байгуулагчид билээ. Үүнээсээ болоод ч тэр үү бага байхдаа үргэлж хичээлээ хийж эгч дүү хоёртойгоо тоглох ч завгүй хичээсээр ирсэн билээ. Лорены хүүхэд нас хэзээ ч жаргалтай байгаагүй ба түүний хувьд ээж аав нь хөмсгөө зангидсан байрны эзэн шиг байсан бол Лорены эгч болох Лара түүний хувьд ээж, аав, найз гээд бүх зүйл нь байсан юм. Бага ангиасаа эхлээд л ийш тийшээ олон орнуудаар явж олон хэл сурсан билээ. Тийм болоод ч тэр үү гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа тийм ч их байдаггүй юм. Эцэст нь зориг гаргаж урлагт хайртай тухайгаа хэлэх үед түүний эцэг эх хоёр эрс эсэргүүцсэн бол Лара Лоренг Нью-Йоркод компанидаа хэрэгтэй хүн болгон сургана хэмээн ээж аавдаа худал хэлэн Лореныг Нью-Йоркод авчирсан юм. Лорен эхний 2 жил эгчтэйгээ хамт амьдарч анхнаасаа Америкт төрчихсөн иргэн нь байсан тул санаа зовох зүйлгүй эцэг эхтэйгээ холбоо барилгүй дуртай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэн амьдарсаар ирсэн юм. Түүний хамгийн хайртай хүн нь өөд болсонд Лорен ихэд сэтгэлийн шарх авсан ба өдөр бүр эгчийгээ боддог билээ. Бинатай учирснаас хойш Бина яг түүний эгч шиг зан ааштай, дээрээс нь ижил төстэй зүйл их учир түүнд анхны харцаар дурласан гэхэд хилсдэхгүй юм.

+Orchids+Where stories live. Discover now