Slice XXXI

135 22 3
                                    

Бина сүүлийн үйлчлүүлэгчээ будаж байхтай зэрэгцэн Лорен түүн рүү залгах ба Бина утсаа унтраах гэж байтал үйлчлүүлэгч нь дуудлагаа авж болно хэмээлээ.

Лорен "ажлыг чинь дуусахаар болзоонд явах уу?"

Бина "дуртайяа"

Лорен "өдрийн хоолоо дахиад идээгүйг чинь мэдэж байгаа болохоор амттай их хоол авч өгье"

Бина инээн "тэгвэл удахгүй уулзъя"

Бина дуудлагаа тасалсныхаа дараагаар нүүр дүүрэн инээмсэглэх ба түүний үйлчлүүлэгч "ямар нэгэн гайхалтай зүйл тохиолдоо юу?"

Бина инээмсэглэн: найз залуу маань болзоонд урьсан юм аа

Үйлчлүүлэгч: азтай юмаа ийм хөөрхөн мундаг найз охинтой

Бина: би ч бас азтай, найз залуу маань бүр илүү догь залуу байгаа

Үйлчлүүлэгч: хөөрхөн юм бэ, чи яг л миний залуу насыг санагдуулж байна. Галзуу, гал халуун дурлал ч сайхан шүү. Би ч бас нөхөртэйгээ сайхан байсаан. Гэхдээ ингээд салах өдөр ирнэ гэж хэн мэдэх билээ дээ

Бина: ийм зүйл болсонд уучлаарай. Гэхдээ та одоо ч хайртай юу?

Үйлчлүүлэгч: тиймээ, 20 жилийн турш алдаа оноотой бүхий л зүйлийг туулж үзлээ. Зүгээр л түүнээс битгий надаас яваач гэх үгийг сонсохыг хүссэн юм. Гэсэн ч тэр намайг авч үлдэхийн тулд юу ч хийгээгүй болохоор өнөөдөр бид албан ёсоор салж байгаа юм. Сүүлийн удаа түүнтэй уулзах гэж байгаа болохоор анх ямар байсан яг тэр чигээрээ түүний лурсамжинд үлдэхийг хүсч байна. Тийм учраас чам дээр ирж нүүрээ будуулж байгаа юм

Бина санаа алдан: харамсалтай юмаа, та дараагийн удаа ямар нэгэн баяртай үйл явдал тохиолдох үеэрээ ирж нүүрээ будуулаарай. Жишээ нь болзоо ч юм уу, эсвэл дахин гэрлэлт гээд л амьдрал баялаг шүү дээ. Эсвэл нөхөртэйгээ буцаж нийлэх ч юм уу

Үйлчлүүлэгч инээн: ойлголоо тэгвэл дараа дахиад ирнэ ээ

Бина үйлчлүүлэгчийнхээ нүүрийг будаж дуусган хамаг юмаа хурдхан янзлан цахилгаан шат хүлээн зогсоно. Яагаад ч юм цахилгаан шат өмнөх үеэсээ илүү удаан явж буй мэт санагдах ба яарсан байдалтай цахилгаан шат хүлээх аж. Клейр ч мөн өрөөнөөсөө гарч ирэх ба Бина руу хялам хийн "за хаашаа ингэтлээ яараад байгаа юм"

Бина: найз залуутайгаа болзоонд явах гэж байна хэмээн үгээ нэг нэгээр нь тод чанга хэлэх нь тэр.

+Orchids+Where stories live. Discover now