Slice VIII

135 18 4
                                    

Бина гэрийнхээ гадаа гараад Лорен машинтайгаа түүнийг хүлээж байгаа гэж бодтол Лорен мотоциклтойгоо гадаа нь утсаа оролдоод зогсож байх нь тэр.

Бина: машинтай ирэхгүй байсан юм уу?

Лорен: өнөөдөр цаг агаар гоё байсан болохоор машин унахыг хүсээгүй юм. За суучих гээд Бина руу дуулгаа шидлээ

Бина: би энийг яах юм бэ? хэмээн цүнхээ түүнд үзүүлтэл Лорен түүний цүнхийг урдаа үүрэн "болсон уу?"

Бина: би айгаад байна. Би такси бариа явчихая. Миний цүнхийг өгчих

Лорен дуулгаа өмсөн: хүчээр суулгахаас өмнө наад дуулгаа өмсөөд хойно суугаадах гэхэд нь Бина түүнийг юу ч хийж чадах ичих булчирхайгүй хүн гэдгийг нь мэдэх учраас нүдээ эргэлдүүлэн түүний үгэнд ороод хойно нь суулаа. Тэгээд хүрэмнээс нь барихад Лорен гарыг нь харан "чанга тэвэр. Үгүй бол чи зам дээр хэдэн хэсэг болчихож магадгүй шүү. Хурдны замаар явах болохоор"

Бина: ХУРДНЫ ЗАМ АА гэхтэй зэрэгцэн Лорен мотоциклоо хөдөлгөхөд нь Бина түүний араас чанга гэгч нь тэврээд авав. Бина түүнийг тэврэн явах ба түүний үнэр Бинад үнэртэж байсан юм.

Тэд цаг гаруй яван замдаа амрахаар зогсох ба Лорен кофе уунгаа тамхи татна. Бина түүн рүү муухай харан "хөөе би өлсөөд байна. Хоол идээд явчихаж болохгүй юм уу?"

Лорен: одоо хэдхэн км яваад оччих болохоор нэг мөсөн очоод хоол ид. Жоохон тэвччих. Кофегоо сайн уу. Caramel macchioto авчихаад яаж өлсөж байна гэж хэлж чаддаг байнаа

Бина: энэ одоо ямар хоол уу? Би чам шиг ийм эрүүл бус амьдардаг хүн биш шүү. Өглөөний хоолоо би үргэлж идэж байж гардаг. Миний өглөөний хоолыг ч идүүлээгүй юм байж

Лорен: хоол? Өглөө талх биш хоол иддэг юм уу? Ингэхээр чинь хацар чинь ийм байхгүй гээд яах юм бэ

Бина: миний хацар чамд ямар гай болчихоов. Хурдан наадхаа уу. Тэгээд хурдхан явъя. Валентинаар чамтай ингээд хэрэлдээд байж байх гэж дээ

Тэд 30 минут яван эцэст нь ирэх ёстой газраа ирсэн ба үнэхээр үзэсгэлэнтэй байсан юм. Үд өнгөрч байсан тул нар жаргах хараахан болоогүй байлаа. Бина ирсэн газрынхаа үзэсгэлэнг бишрэх бол Лорен Бинаг чимээгүй ажиглах аж. Түүний хамтлагийн гишүүд хэдийнээ ирчихсэн байх ба бүгдээрээ Бинаг тэврэн мэндэлсэн юм. Удалгүй Лорены сайн найз болох Жони тэдэн дээр ирэн мэндлээд найз бүсгүйдээ хэрхэн санал тавихаа ярилцан бас тэд ямар тайзан дээр дуулхаа очиж шалгахаар болсон юм. Бина тэдний хойно чимээгүй нүүр будгийн том цүнхээ үүрэн явж байхтай зэрэгцэн Даниел ирэн Бинагийн цүнхийг нь авчих нь тэр.

+Orchids+Where stories live. Discover now