Slice VII

138 18 1
                                    

Менежер: танилц Бина энэ хүн бол өнөөдрөөс эхлэн манай ресторанд бидэнтэй хамт ажиллах Жэхёг. Надтай хамт менежер хийх болно. Түүнд сайн тусалж дэмжээрэй

Бина: Бина гэдэг

Жэхёг: Жэхёг хэмээн гар гарнаасаа барилцлаа.

Менежер: та хоёр гараа салгахгүй юм уу? Хэдийг хүртэл ингэж барилцаж зогсох гээв? Жэхёг Brooklyn Uni-д зураачаар сурдаг. Харин Бина NY Uni-д нүүр будагчаар сурдаг. Одоо төгсөх курсийн оюутан

Бина: гайхалтай, их сайн зурдаг байх даа. Шинэ хүн ирснийг тэмдэглээд орой бүгдээрээ хоол идэцгээх үү?

Менежер: яг хэлэх гэж байсан юм

Бина шинээр ирсэн Жэхёгт ажлын зааж өгөх ба түүнтэй хэсэг хувийн амьдралынх нь тухай ч мөн ярилцаад амжсан юм. Удалгүй үйлчлүүлэгч нар орж ирэх ба Бина Жэхёгт захиалгын аваад ирэхийг хэлж, хүмүүс их байсан учраас тэд бүгд завгүй байсан юм. Энд тэндгүй завгүй бужигнасны эцэст тарахад 30 минут үлдэх ажээ. Бина Жэхёгт лаазтай кола онгойлгож өгөн "ямархуу байна? Хийж болохоор байна уу? Сайн ажиллаа. Мэдэхгүй зүйлс гарвал надад хэлж байгаарай менежерээ"

Жэхёг: баярлалаа, чи надаас илүү туршлагатай мөртлөө би чиний менежер болчихдог санаа зовмоор юм

Бина инээн: үгүй дээ, би 3н сар ажиллаад гарах болохоор битгий санаа зов

Тэднийг хоорондоо инээлдэн ярьж байх хооронд хаалга дуугаран хүн орж ирэх ба Бина халбага, савхаа арчин зогсоно.

Жэхёг: уучлаарай үйлчлүүлэгчээ, манай хаах цаг болчихсон

Лорен: хаах цаг арай болоогүй байна даа. Миний мэдэхээр 30 минутын дараа хаадаг юмсан гэхэд Бина ухасхийн хойш харвал Лорен загвар өмсөгч бололтой өндөр царайлаг Америк охинтой хамт зогсож байх нь тэр. Бина, менежер, Жэхёг гээд тэд бүгд ажил хийх үедээ зөвхөн англиар ярьдаг ба одоо ч тэд хоорондоо англиар ярьсаар байх аж.

Бина: уучлаарай манайх өнөөдөр дотоод асуудлаас болоод цагийн өмнө эрт хаахаар болсон юм л даа

Лорен суудалд суун: 30 минутын дотор л идчихэе

-"Харамсалтай юм аа. Би үнэхээр идэж үзэхийг хүссэн юмсан" хэмээн Лорентой хамт явж байсан бүсгүй хэлэх ба Бина түүн рүү харан "уучлаарай, та дараагийн удаа манай ресторанд хүрээд ирээрэй. Тэр үед урамшуулал өгье"

-"Хөөе чи амаа бодож хуцаарай. Яасан урамшуулал авчхаар мөнгөгүй хүн шиг харагдаад байна уу?"

+Orchids+Where stories live. Discover now