Slice XX

144 18 3
                                    

Бина

Ажлын эхний өдрөө өглөө эртлэн босоод хэрэгтэй бүхнээ бэлдэн такси барин ажил руу явлаа. Хүн бүрийн хэлээд байдаг шинэ эхлэл гэдэг нь энэ байх. Өчигдрийн хувьд Лорен бид хоёр дахиад л зураас давах шахсан. Гэсэн ч Лорен эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг эр хүний хувьд намайг ойлгож янз бүрийн зүйл хийлгүй гэр лүү минь оруулсанд түүнд татагдах шалтгаануудын нэг нь болсон юм. Хий дэмий түүний тухай бодож догдлон дотогш ортол өмнө нь намайг угтаж авсан загвар өмсөгч шиг гоё биетэй бүсгүй дахин намайг угтаж авлаа. Тэгээд намайг том цагаан хаалгатай өрөөнд оруулах ба тэр өрөө нь том цонхтой бас их сэлүүхэн өрөө байсан юм. Цаад хэсэгтээ будгийн өрөө бололтой илүү хаалгатай хэсэг ч мөн байх аж. Хоолны газарт цагийн ажил хийж байсан маань саяхан ч гэлээ өнөөдөр би L'oréal-ын 35н давхарт өөрийн гэсэн өрөөтэй болсондоо итгэж ядна.

Франциско: тэгэхээр мэдэхгүй зүйлс гарвал энэ утсаар 2 гэсэн товчийг дараарай. Би үүдэнд сууж байгаа болохоор өрөөнд чинь яваад очноо. Бас удахгүй B1 давхраас чамд зориулсан нүүр будгийн хэрэгслүүд ирэх байх. Өнөөдөртөө тэднийг өрөөндөө цэгцлээд өрөөгөө хүссэнээрээ янзлахад болно гэж Марк хэлүүлсэн. Бас намайг Франциско гэдэг. Би 35-р давхрын ресепшэн. Нэг дэх өдөр болгон захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн листүүдийг чамд оруулж өгнөө

Би: ойлголоо. Мэдэхгүй зүйл их гарах байх. Тусалж дэмжээрэй

Франциског гарсны дараа ажилтан залуу нүүр будгийн олон хайрцгуудыг өрөөнд минь оруулж өгчихөөд гарсан юм. Гурван цагийн турш тасралтгүй янзалж эцэст нь арай гэж цэгцрэхтэй зэрэгцэн хэн нэгэн өрөөний хаалга тогших нь тэр.

Марк: хэдийнээ янзлаад дуусчихжээ

Би: чиний ачаар өөр хийх зүйлс байгаагүй болохоор бараг л дуусчихлаа

Марк: тийм байх нь. Өнөөдөр орой чамайг угтаж авангаа давхрынхнаараа хамтдаа хоол идэхээр болсон. Бас мэдэхгүй зүйл гарвал санаа зоволтгүй асууж байгаарай. Менежерийн хувиар биш Таугийн найзын хувиар чөлөөтэй харьцаарай хэмээн дулаахнаар инээмсэглэлээ.

Надад хийх зүйл байхгүй байсан тул 5 цаг хүртэл цонх ширтэн нар жаргахыг харан сууна. Гэртээ хүртэл харьмааргүй энэ өрөөнд амьдарсан ч чадахаар юм байна. Ажил тарах цаг болж би цахилгаан шатны өмнө тэднийг хүлээх ба эсрэг талын өрөөнөөс өмнө нь харж байгаагүй бүсгүй гарч ирлээ. Би түүн рүү харан инээмсэглэн мэндлэх бол тэр надтай юу ч дуугаралгүй уруулаа будан зогсоно.

+Orchids+Where stories live. Discover now