Slice XXXIV

162 24 3
                                    

Бина: би үнэхээр очиж үзэхийг хүсч байгаа ч дараа 7 хоногт дундын шалгалт маань эхлэж байгаа бас Olivia Rodrigo-гийн шинэ клипны зураг авалтанд нь Франциско бид хоёр очиж ажиллахаар болсон. Уучлаарай Лорен, гэхдээ би байсан байгаагүй танай хамтлаг үзүүлээд өгнө гэдэгт итгэлтэй байна

Лорен: ойлголоо, хамт явж чадахгүй юм бол өнөөдөр хаашаа ч явалгүй миний хажууд надтай хамт нялуурж өгч болно биз дээ?

Бина: мэдээж, өлсөж байна уу? Би чамд өглөөний цай бэлдээд ирье. Чи амраад хэвтэж бай хэмээн Лореныг үлдээн түүний том подволкыг нь өмсөн босох гэтэл Лорен Бинагийн гараас татан хэвтүүлээд "өнөөдөр өөрөө ч босмооргүй бас чамаар ч юм хийлгэмээргүй байгаа болохоор зүгээр захиалчихъя"

Бина: ходоод чинь зүгээр юм уу? Чи завгүй цагийн хуваариас болоод байнга шахуу гадуур хооллодог биз дээ? гэхэд Лорен түүний яриаг таслаж байна уу гэлтэй уруул дээр нь үнэслээ. Үнэсэлт ширүүсэх бол Бина Лореныг өөрөөсөө түлхэн амаа дараад "шүдээ угаагаагүй байхад, хүн үнэсчих юм"

Лорен жуумалзан: тэгвэл үнэсэлдэхгүйгээр өнгөрсөн шөнө хийсэн зүйлээ дахиад хийцгээе

Бина улайн: ЮУ?? Бид өнөөдөр үүрээр унтсан байхад яаж дахиж чамд үүнийг хийх хүч байгаад байгаа юм бэ?

Лорен: чи ингэхэд юугаа бодоод байгаа юм? Би тэврэлдэж хэвтэх талаар л ярьсан юмсан гэхэд Бина буруу утгаар ойлгосноо анзаарч, ичиж байсан тул хөнжилөөр нүүрээ хаан Лорен руу нуруугаа харуулан хэвтлээ.

Лорен: битгий ичээ, гэхдээ чи хүсээд байвал бид хийж болно шүү. Бид хийх бүрт чи үргэлж нэг шинэ зүйл сурчихсан байх юмаа. Намайг байхгүйд ганцаараа их л бэлтгэл хийж тиймүү? хэмээн албаар Бинаг өдсөн маягтай асуулаа. Бина эдгээр үгсийн сонсох бүрт толгой руугаа цохиулж байгаа аятай мэдрэгдэнэ.

Лорен: гэхдээ чи ойрд жин нэмээд байгаа юу үгүй юу? Миний хайртай хоёр хатагтай улам томорчихсон байсан. Бас өгзөг-

Бина: чи солиорч дуусаагүй юу!

Лорен инээн: тэгвэл цаашаа хараад хэвтээд байлгүй над руу хар л даа. Найз залуу чинь энэ талд байхад цаашаа хараад хэвтээд байх юм. Эсвэл ингээд араасаа хийлгэмээр байгаа юм уу? хэмээг Бинагийн араас тэврээд авахад Бина орилон "битгий галзуур" хэмээн Лорен руу эргэн харлаа.

Лорен Бинагийн хацарт гараа хүргэн "хөөх нүүр чинь яг улаан лооль шиг болчихож. Үгүй ээ чинжүү ч юм уу" гэхэд Бина уурлан "ам нээх бүртээ дандаа намайг доромжлох юм"

+Orchids+Where stories live. Discover now