Slice XII

141 17 4
                                    

Лорен Бинаг босгохгүй тэд үд хүртэл хамтдаа унтсан билээ. Бина эхэндээ үүнд дасахгүй эвгүй байсан ч сүүлдээ Лорен дээр гараа тавин дээрэлхсэн маягтай унтаж байсан юм.

Лорен: үхчихсэн хүн шиг унтах юмаа

Лорен: шүд чинь гоё юм байна

Лорен: хамар чинь бас их хөөрхөн юм

Лорен: уруул чинь бүр илүү таалагдаж байна

Лорен: чи ер нь дажгүй бүсгүй юм аа гэхэд Бина сэрэх ба Лореныг харан муухай хараад хөнжлөөрөө нүүрээ хаан нөгөө тийшээ хараад хэвтчих нь тэр.

Бина: чи хэзээ явах вэ? Би бүр гэр орондоо өөрийнхөөрөө ч байж чадахгүй тухгүй байна

Лорен алим идэнгээ түүний буйдан дээр буйдан дээр суух ба тоосон ч шинжгүй "харин ээ, дахиад нэг хоночихоод явдаг юм уу?"

Бина: ЮУ!!!

Лорен: тоглож байна даа

Тэднийг маргалдаж байх үед нь гэнэт хонх дуугарах ба Бина сандран дурангаараа харахад Жэксон Эмили хоёр зогсож байх нь тэр. Бина сандран Лореныг босгон хувцасны шүүгээ рүүгээ чихэж оруулаад "амаа татаад сууж байгаарай. Чимээ гаргаж болохгүй шүү" хэмээн түүнд ярих ч боломж өгөлгүй хаачихав.

Жэксон: зүгээрүү хонгор минь, яагаад ингэтлээ хөлөрчихөөв

Бина: сая гэрээ цэвэрлэж байгаад сонссонгүй ээ. Та хоёр гэнэт ямар хэргээр ирээв

Эмили: Жэксонд хэлэх зүйл байсан болохоор хүрээд ирлээ. Тэгэнгээ чамаар хоол хийлгүүлж иддэг юм уу гээд л

Бина: би тэгвэл та хоёрт амархнаар нь рагбугги хийгээд өгье. Та хоёр ярьж байгаарай

Жэксон: Бина

Жэксон: би шинэ брэндээ нээж байгаа. Үүний төлөө үнэхээр их зүйлс тууллаа. Тэгээд зураг авалтууд удахгүй эхлэнэ. Тэр үед мэдээж чи хэн хэрэгтэйг мэднэ

Бина: бурхан минь битгий худлаа ярь

Эмили инээн: үнэн гэсээн

Жэксон: үнэхээр энэ үнэн шүү. Би яагаад ийм зүйлээр тоглоно гэж. Төгсөтлөө манай зураг авалтанд оролцох моделиудыг будаж өгөөд бас хэдэн коллекц гаргачихвал загварын шоугаа хийж чадна. Тэр үед бас л чи хэрэгтэй болно. Цалинг чинь Софиа дээр ажтллаж байснаас хоёр дахин ихийг өгнөө. Бас чи үүнийг дипломын ажилдаа хэрэглэж болно

Бина орилон Жэксоныг тэврэн "итгэж өгөхгүйнээ. Баярлалаа Жэксон. Би дуртайяа хийх болно"

+Orchids+Where stories live. Discover now